СУМО БӨХИЙН ДЭВЖЭЭН ДЭЭР МУ-Н ТӨРИЙН ДУУЛАЛ ЭГШИГЛЭВ

СУМО БӨХИЙН ДЭВЖЭЭН ДЭЭР МУ-Н ТӨРИЙН ДУУЛАЛ ЭГШИГЛЭВ

 

Японы мэргэжлийн сумо бөхийн 69 дэх Их аварга Хакухо М.Даваажаргалын зодог тайлах ёслол өнөөдөр боллоо. Хакухо гэдэг нь "АГУУ", "Их" гэсэн утгатай бөгөөд тэрээр нийт 1187 удаа давж, 45 түрүүлжээ. Уг ёслолд 11,000 зочин оролцсноос улс төр, нийгмийн зүтгэлтнүүд, бизнес эрхлэгчид, урлаг соёл олны танил эрхмүүд цөөнгүй харагдаж байлаа.

Төрийн соёрхолт, МУГЖ Ариунбаатар Монгол Улсын төрийн дууллыг сумо бөхийн дэвжээнд дээр дуулж Хакухо М.Даваажаргалд хүндэтгэл үзүүллээ.

Их аваргын сэвлэг үргээлэг

Гэргий Саяако Увадагийн хамт