Монгол Улс нээлттэй гуравдагч хөршийн гадаад харилцааг чухалчлан явуулж буй билээ. Хоёр хөрштэйгээ ижил тэгш, стратегийн хүрээнд хамтран ажиллахын зэрэгцээ гуравдагч хөршийн бодлогод ач холбогдол өгсөөр ирсэн билээ.
2022 онд гадаад харилцааны бодлого өргөн хүрээг хамарч, КОВИД-19 өвчний дараах дэлхий дахины өөрчлөлтөд уялдуулан айлчлалд түлхүү анхаарсан. Энэхүү ажлын хүрээнд хоёр улсад айлчлахаас гадна гадны томоохон зочид төлөөлөгчдийг Монголд хүлээн авах дээр анхаарсан билээ.
2023 онд том жижиг 40 гаруй айлчлалын яриаг өрнүүлж байгаа талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэдэгдлээ. Монгол Улсад хоёр хөршийн удирдах түвшний албан тушаалтнуудыг хүлээн авна. Мөн Монгол улсын удирдах албан тушаалтнууд хоёр хөршид албан айлчлал хийж яриа хэлэлцээ хийнэ. Энэ хүрээнд харилцан ашигтай эдийн засгийн хэлэлцээнд түлхүү анхаарна. Тэр дундаа гадаад худалдааны тэнцлийг хангах чиглэлд гадаад яам анхаарч буй. Мөн гуравдагч хөршийн бодлого айлчлалын бодлого дээр үргэлжлэх болно. Олон улсын байгууллагатай харилцах харилцаанд ч анхаарч, төвийг сахисан бодлогоо хадгалах тал дээр 2023 онд анаарна гэдгийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тайлбарласан юм.
Гадаад харилцаанд хоёр тал эцэслэн тохирч, айлчлалын тухай хэзээ зарлахаа зөвлөлдөж шийддэг. Иймээс 40 гаруй айлчлалын яриа хэлэлцээ үргэлжилж буй. Хоёр тал тохирсны дараа зарлагдаад явна гэлээ.