1072 хувьцааны ноогдол ашиг бүү тараа

1072 хувьцааны ноогдол ашиг бүү тараа

Поп улс төрчийн гай барцад Монгол улсын хөгжлийг хойш татсан. Түүнээс урагшлуулаагүй гэдгийг өнөөдрийн буй нөхцөл байдал, нийгмийн ороо бусгаа бүхэн хэлээд өгнө. Попорч иргэдийнхээ төлөө хэмээн шүлсээ үсчүүлж байсан улс төрчдийн хар гайгаар эдийн засаг хүндэрч, хямрал ирсэн болохоос хөгжилд ташуур болоогүй ээ. 

Өнгөрсөн хоёрь, гучин жилийн хугацаанд түмэн олондоо хайр зарлаж хэчнээн төгрөгийг бэлэн мөнгө хэлбэрээр тараав. Хэн ашиг тусыг нь хүртэж, хэрхэн хөгжиж, хөлжиж, баяжив даа. Харин ч үнийн өсөлт, өргөн хэрэглээний бараагаа худалдан авч чадахгүй болтлоо ядуурсан өрхийн тоо л өссөн байна. Үүнийг ахиад л давт гэх утгатай поп УИХ-ын тогтоолын төслийг 2022 оны сүүлээр УИХ-аас гаргасан. 1072 хувьцааны ноогдол ашгийг бэлэн мөнгө хэлбэрээр тараа. Иргэддээ хувьцааны ашгийг хүртээ гэсэн тушаалыг тогтоолоор өгөв. 

Өнөөдөр 1072 хувьцааны ноогдол ашгийг цагаан сарын өмнө тараа гэсэн шуурга дэгдэж эхэллээ. Уучлаарай цагаан сарын өмнө бэлэн мөнгө тараах ямар ч боломжгүй. Ядаж л компанийн дүрэм, журам, хуулийн нөхцөл байдлаа судалчихаад ийм үгийг амнаасаа унагааж байгаач ээ. 

Ямар ч компанийн өнгөрсөн жилийн тайлан жил бүрийнхээ 2 дугаар сарын 15 дотор базагддаг юм. 2 сарын 15 дотор базагдсан тайлангаа аудитаар оруулна. Тэгээд аудит дүгнэлтээ гаргана. Энэ бүхэн 4 дүгээр сарын дундуур дуусдаг. Тэгээд тухайн байгууллага хуралдаж өмнөх оныхоо ашгийг хэрхэх тухай хэлэлцдэг ёстой. Яг л энэ жишиг Эрдэнэс таван толгой ХК дээр үйлчлэх юм. 

Цагаан сарын өмнө бэлэн мөнгө тараа. 1072 хувьцаааны ноогдол ашгийг олго гэж солиорч суугаа хүмүүсийг бүү өөгшүүл. Тэгээд ч 1072 хувьцааны ноогдол ашгийг тараах нь үр дүнтэй алхам биш. Нэг хүнд мянган төгрөг өгөхийн оронд бүх мөнгөө нийлүүлээд том төсөлдөө зарцуул. Яг л өнгөрсөн жилийн Эрдэнэс таван толгойн ТУЗ-ийн шийдвэр шиг. Ийм алхамыг эхлүүлээрэй