СЭТГҮҮЛЧ Н.ӨНӨРЦЭЦЭГ: ХАВДАР ГЭЖ БУРУУ ОНОШИЛСНООС БОЛЖ ҮР ХӨНДҮҮЛЖ БАЙСАН

СЭТГҮҮЛЧ Н.ӨНӨРЦЭЦЭГ: ХАВДАР ГЭЖ БУРУУ ОНОШИЛСНООС БОЛЖ ҮР ХӨНДҮҮЛЖ БАЙСАН

Сэтгүүлч Н.Өнөрцэцэг Зариг.мн сайтыг үүсгэн байгуулагч хөдөлмөрч, дайчин бүсгүй. Тэрээр өчигдөр  өөрийн нүүр номын хуудсандаа 5-6 жилийн өмнө  хавдартай хэмээн оношлогдож өдрийн 1,5 саяын үнэтэй химийн эмчилгээнд ор. Үс унаж, их ядарна гэхээр нь дөлөөд яваад байсан гэжээ.  

Сэтгүүлч Н.Өнөрцэцэг гадаад улсад мэдлэг дээшлүүлэхээр суралцаж байгаа бөгөөд эрүүл мэнддээ ч бас анхаараад амжсан байна. 

Эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдахад хариу нь түүнийг цоо эрүүл гэсэн баярт мэдээг дуулгажээ. Баярт мэдээгээ нүүр номноо хуваалцахдаа улсынхаа эмнэлэгийн оношилгоо шинжилгээг ч шүүмжлээд авсан нь мэргэжилтнүүдийг бухимдалд хүргэв. 

Н.Өнөрцэцэг: Эмч нар голдуу дайрч, зарим нь худлаа юм бичлээ гээд инээдэм ханиадам болгоод байгаа бололтой. Наад оношийг чинь сонсоод хэвлийдээ бүрэлдээд  5 сар болчихсон, зүрх нь цохилж байсан үр хүүхдээ үр хөндөлтөөр үгүй хийж байсан юм шүү гэжээ. 

 Өвчин зовлон хүнд хэлж биш хийсч ирдэг. Хэнд ч ирж мэдэх аюулт өвчин сонссон хэнч болов цочирдох нь тодорхой. Нэг ч гэсэн Монгол хүн эрүүл саруул гэдэг сайхан мэдээгээ хуваалцаж баярлаж байхад элэг нэгт та  юунд эгдүүцнэ бээ. 

Н.Өнөрцэцэгт баяр хүргэж сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.