МҮОНТ -ээс Сар шинийн баярт зориулсан  "Хүрээ донж-2023"-цагаан эсгийн ёслолын ажиллагаа

МҮОНТ -ээс Сар шинийн баярт зориулсан "Хүрээ донж-2023"-цагаан эсгийн ёслолын ажиллагаа

МҮОНТ-ийн Сар шинийн баярт зориулан "Хүрээ донж"-н цагаан эсгийн ёслолын ажиллагааг "UG" паласт өнөөдөр зохион байгууллаа. Үндэсний өв соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилготой тус ёслолын ажиллагаанд 10 гаруй үндэсний брэндүүд ур ухаанаа зориулан бүтээсэн загваруудаа толилууллаа. "Хүрээ донж 2023" цагаан эсгийн ёслолын ажиллагаанд оролцохоор олны танил дуучин, жүжигчдээс гадна Энэтхэг, Европын холбоо, Вьетнам зэрэг улсын бүрэн эрхт элчин сайдууд уригдсан байв. “Хүрээ донж” цагаан эсгийн ёслол нь 2019-2022 онд телевизийн контент хэлбэрээр 3 удаа  цацагдсан. Энэ жил анх удаа үндэсний брэндүүдтэй хамтран загварын шоуг зохион байгуулж байна.

Ерөнхий зохион байгуулагч МҮОНТ-ийн захирал А.Бүрэнбаатар.., “МҮОНТ-ийн хүлээсэн үүргийн нэг бол үндэсний өв соёлыг түгээн дэлгэрүүлэх байдаг. Үүнээс улбаалан “Үндэсний өв соёлоороо бахархъя” уриан дор  үндэсний хувцсаа дэлхийд сурталчлан, шинэлэг загвар зохион бүтээн гадаадын зах зээл дээр өрсөлдөж байгаа загвар зохион бүтээгч залуучуудыг дэмжих, алдаршуулах түүнчлэн Монголчуудад өв соёлоороо бахархах, үндэсний хувцсыг хэрэглэж хэвшүүлэх зорилготой. Энэ удаагийн шоу мэргэжлийн түвшинд зохион байгуулагдсан. Цаашдаа уламжлал болгон зохион байгуулъя гэж бодож байна” гэлээ.

"Хүрээ донж"-н цагаан эсгийн ёслолд үндэсний загвараа танилцуулахаар “Борголжин”, “Урбан”, “Ариунаа Сури”, “Ялгуун” “БОХО” “Шилмэл загвар” зэрэг 10 гаран үндэсний үйлдвэрлэгчид оролцлоо.

“БОХО” брэндийн загвар зохион бүтээгч А.Уянга..,“МҮОНТ-ийн урилгаар “Хүрээ донж-2023” загварын шоунд анх удаа оролцож байна. Манай БОХО брэнд нь үндэсний хэв маягтай чөлөөт загвартай, өөрийн гэсэн өнгө төрх, өнгөлөг байдал нь бусдаас ялгарна. Нэг хувцас нь олон төрлийн хувцастай зохицож өдөр тутам ч өмсөх боломжтой. Энэ арга хэмжээнд брэндээ танилцуулж, туршлага хуримтлуулахаар оролцсон”

Нүүр будалтын Артист Амур Лхавгаа..,“Хүрээ донж-2023” загварын шоунд “Топ мастер” мэргэжлийн үсчин, гоо сайханчидтай баг бүрдүүлэн ажиллаа. Манай баг нийт 43 загвар өмсөгчдийн нүүр будалт, үсийг 11 дизайнерын 180-аад үндэсний загварын хувцсанд нь тохируулан засаж, будсан.  

 

“Моделс агент”ын үүсгэн байгуулагч, Загвар өмсөгч О.Билгүүн: МҮОНТ-ийн урилгаар “Хүрээ донж-2023” шоунд “Моделс агент”-ийн 30 гаруй загвар өмсөгч үндэсний брэндийн хувцсыг тайзнаа хүргэлээ. Залуу үе үндэсний өв соёлыг сурталчлах тэр дундаа үндэсний хувцсыг загварт илүү их ойртуулж байгаа нь ач холбогдолтой болж байна. Манай агентлагийн хувьд энэ ёслолын арга хэмжээнд оролцсон нь нэр төрийн хэрэг байлаа.

 

Дуучин Ану: “Хүрээ донж” ёслолын агуулга маш их  таалагдсан. Миний хувьд моделийн байр суурин дээр ирсэн. Төрөөд удаагүй ч үндэсний хувцас хэрэглэлийг өмсөж тайзан дээр алхахад бие сэтгэлийн хувь хараахан бэлэн биш ч гэсэн Монгол хүний хувьд өмсөх ёстой гэж бодож ирсэн.

“Хүрээ донж 2023" цагаан эсгийн ёслолын оргил үзүүлбэр нь олны танил үзэсгэлэн бүсгүйчүүд загварын тайзнаа үндэсний хувцсаараа гоёж алхсан юм. 

Үзэсгэлэнт загвар өмсөгчдийн зургийг сонирхоно уу.