Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ авлига, албан тушаалын гэмт хэрэгт нэр холбогдсон ч өнөөдрийг хүртэл хэрэг нь шийдэгдэхгүй байгаа асуудлыг анхаарч үзэхийг хууль, хүчний байгууллагад чиглэл болгосон. Тухайлбал Засгийн газраас шүүр ажиллагааг эхлүүлээд байгаа билээ. Энэхүү ажлын хүрээнд 92 хүний гадаадаас баривчилж авчрахаар ярьж байна.
Тухайлбал Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг энэхүү тоонд багтжээ. Түүнд үүсгэсэн эрүүгийн хэрэг гацсан байдалтай байгаа бөгөөд ялагчаар татсан тогтоол танилцуулж, мэдүүлэг авах шаардлагатай гэнэ. Энэ ажлыг хийхийн тулд олон улсын байгууллага, зарим орны хууль, хүчний байгууллагатай хамтран ажиллах юм. Ч.Сайханбилэгийн баривчлан авчрахын тулд эхний ээлжинд АНУ-ын хууль, хүчний байгууллагатай ярилцана. Мөн тухайн иргэнтэй холбогдох замаар өөрийн улсын элчин сайдын яаманд авчирч ярилцах зэргээр асуудлыг шийдэх юм байна.
Ч.Сайханбилэгийг АНУ-д амьдарч буйг тогтоосон. Гагцхүү олон улсын хууль дүрмийн дагуу Монголд авчрах ажлыг хийх л үлдсэн гэлээ.