Хориг дууссан ч Австралийн коксжих нүүрс Хятадад хэтэрхий өндөр үнэтэй байна

Хориг дууссан ч Австралийн коксжих нүүрс Хятадад хэтэрхий өндөр үнэтэй байна

Бээжин импортын хоригийг цуцалсан хэдий ч дотоодын уурхай, Монгол, Оросын нүүрс хямд байгаа тул гангийн үйлдвэрлэл дэх Австралийн коксжих нүүрсний эрэлт тийм ч өндөр биш байна гэж худалдаачид хэлжээ. 1 дүгээр сарын эхээр Бээжин Австралийн нүүрсний импортод тавьсан албан бус хоригоо хэсэгчлэн зөөлрүүлж, хоёр улс харилцаагаа сэргээхийг эрмэлзэж байгаа тул төрөөс дэмжиж буй 3 аж ахуйн нэгж, 1 ган үйлдвэрлэгчид худалдан авалтаа сэргээхийг зөвшөөрчээ.

 

Өнгөрсөн сард Хятадын Худалдааны яам нүүрсний худалдаа хэвийн байна гэж мэдэгдсэний дараа хоригийг илүү хөнгөвчилсөн. Австралийн 3 нүүрс борлуулагч Гуандун, Фүжян, Гуанси зэрэг нүүрсний импортын хэд хэдэн гол бүс нутаг хоригийг бүрэн цуцалсан бөгөөд гаалийн байгууллага бүх ачааг гаргах зөвшөөрөл олгосон гэж мэдэгджээ. Гэвч Австралийн коксжих нүүрсний үнэ өндөр байгаагаас ашиг олох боломж бараг байхгүй байгаа тул бодлогын өөрчлөлт нь Хятадын коксжих нүүрсний худалдаачдын худалдан авалтад төдийлөн түлхэц болсонгүй.

 

Австралийн дээд зэрэглэлийн чулуун коксжих нүүрсний үнэ өнгөрсөн Баасан гарагт нэг тонн нь FOB нөхцөлөөр 360 орчим ам.доллар байсан нь ачаа ба бусад хураамжийг нэмсний дараа хойд Хятадад нийлүүлсэн тонн нь 2,650 юань (385 ам. доллар)-тай тэнцэж байна худалдаачид мэдэгджээ. “Ройтерс” агентлагийн судалгаагаар ижил чанартай 1 тонн дотоодын нүүрсийг 2,200 юаниар худалдаалж байгаа тул импортлогчид тонн тутамд 65 орчим ам. долларын алдагдал хүлээхээр байна.

 

Хятад-Монголын хил дээр 1 тонн нь 2,030 юань, хойд Хятадын боомтуудад 2,240 юанийн үнэтэй байгаа Монгол, Оросын коксжих нүүрс Австралийн нүүрснээс илүү өрсөлдөх чадвартай гэж худалдаачид хэлжээ. Сүүлийн 2 жилийн хугацаанд Австралийн зах зээлд эзлэх хувийг Монгол, Орос улс эзэлж байгаа тул Австралийн нүүрсний импорт Хятадад дахин сэргэснээр хязгаарлагдмал нөлөө үзүүлнэ гэж шинжээчид, худалдаачид үзэж байна.

 

2022 онд Хятадын Оросын коксжих нүүрсний импорт 2021 онтой харьцуулахад 2 дахин нэмэгдэж, Монголоос орж ирж буй нүүрсний хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 82 хувиар өссөнийг Хятадын гаалийн мэдээлэл харуулж байна. Худалдаачид ба Refinitiv, Kpler-ийн хөлөг онгоцны тоо баримтаас үзэхэд 1 дүгээр сард импортын хоригийг цуцалснаас хойш Хятадын Баову (Baowu) группын худалдаж авсан Австралийн коксжих нүүрсний ганц л ачаа Хятадад иржээ. Энэ сард Хятадад Австралийн эрчим хүчний нүүрсний 30 гаруй ачаа ирэх бол 3 орчим коксжих нүүрсний ачаа ирэх төлөвтэй байгаа ажээ.

 

https://financialpost.com/pmn/business-pmn/australian-coking-coal-too-pricey-for-china-even-as-curbs-end