"Эрэл" компанийн зээл, хүүгийн өрийн үлдэгдэл 203 тэрбум төгрөгт хүрчээ

"Эрэл" компанийн зээл, хүүгийн өрийн үлдэгдэл 203 тэрбум төгрөгт хүрчээ

Хөгжлийн банкыг Хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол Эрэл ХХК-ийн Байшин үйлдвэрлэх комбинат (БҮК-1) төсөлд өгсөн зээлийн асуудлаар үргэлжилж байна. 

 

Шинжээчийн дүгнэлт: Эрэл ХХК-ийн Байшин үйлдвэрлэх комбинат (БҮК-1) төслийг хэрэгжүүлэхээр Хөгжлийн банкнаас гурван удаагийн зээл олгосон байна. 

 

  1. Шинэ бүтээн байгуулалт, дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд 2013 онд Засгийн газрын 180 дугаар тогтоолын дагуу Хөгжлийн банкнаас 14 сая ам.долларын зээлийг 8 хувийн хүүтэй зээл олгосон /2013-2021 он хүртэл/ 

  2. Засгийн газрын 2014 оны 113 тогтоолоор 13,1 сая еврогийн зээлийг олгосон байна. /2014-2019 он хүртэл/

  3. Засгийн газрын 2015 оны 129 тогтоолоор 9 сая ам.долларын зээлийг олгосон байна. 

 

Зээл олгох үед Эрэл ХХК-ийн хувьцааг Ж.Эрдэнэбат 100 хувь эзэмшиж байсан. Өнөөдөр Пример пропэртис ХХК,  Примертрейдинг ХХК, Жэй Ти Ти ХХК, Эрэл Энержи ХХК, Даяарх ХХК, Эрэл Чөлөөт бүс ХХК тус тус Эрэл ХХК-ийн хувьцааг нь хуваан эзэмшиж байна. 

 

2022 оны эцэст эдгээр гурван зээлийн үндсэн төлбөр ТЭГ төлөлттэй, үндсэн хүүнээс 709,3 мянган ам.доллар, хуримтлагдсан хүүнд 9500 доллар болон 7,5 мянган еврогийн төлбөр төлөгдсөн байна.  Зээлийн үлдэгдэл 127,1 тэрбум төгрөг, зээл хүүгийн нийт өрийн үлдэгдэл 203 тэрбум төгрөгт хүрсэн байна. 

 

Өнгөрсөн хавар Хөгжлийн банкинд барьцаалсан бодит үл хөдлөх хөрөнгүүдийг үнэлэхэд зээлийн 29,7 хувийг нөхөн барагдуулахаар байгаа юм.