Хөгжлийн банкны асуудлаарх Хянан шалгах түр хорооны сонсгол өнөөдөр /2023.01.19/ дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Түр хорооны дарга Б.Энхбаяр шаардлагатай тохиолдолд гэрчийг нэмж дуудах эрхийнхээ хүрээнд ТОСК ТӨҮГ-ын зээл, түүний зарцуулалттай холбоотой асуудлаар 12 хүнийг гэрчээр дуудан оролцуулахаар боллоо. Дараах нэр бүхий иргэн, албан тушаалтныг гэрчээр дуудлаа.
“ТОСК” ТӨҮГ-ын захирлаар ажиллаж байсан А.Гантулга, Ж.Хичээнгүй, Л.Батжаргал,
“Бэрэн” группын гүйцэтгэх захирал Мөнхтөр,
“ЖиДи” ХХК-ийн захирал У.Анхбаатар,
“Шинэ мянганы констракшн” ХХК-ийн захирал Н.Эрдэнэбилэг, Д.Энхтөр,
Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүл, түүний хүү Б.Чулуудай,
Хөгжлийн банкны захирал асан Ж.Мөнхбат,
БХБЯ-ны Төрийн нарий бичгийн дарга асан Р.Эрдэнэбүрэн,
Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр
“ТОСК” ТӨҮГ-ын зээлийн асуудлыг өнөөдрийн сонсголын хамгийн сүүлд хэлэлцэнэ.