С.МӨРӨН: ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХУУЛЬ ШИНЭЭР БАТЛАГДСАНААС ХОЙШ ТӨСВИЙН ШИНЖТЭЙ ЗЭЭЛД САНХҮҮЖИЛТ ОЛГООГҮЙ

С.МӨРӨН: ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХУУЛЬ ШИНЭЭР БАТЛАГДСАНААС ХОЙШ ТӨСВИЙН ШИНЖТЭЙ ЗЭЭЛД САНХҮҮЖИЛТ ОЛГООГҮЙ

Хөгжлийн банктай холбоотой Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол үргэлжилж байна. 


Сонсголоор Монгол Улсын Хөгжлийн банкны хянан шалгах эрх бүхий байгууллагуудын шалгалтын тайлан, тэдгээрийн зөвлөмжийн үр дүн, Хөгжлийн банкны охин компани болох “Ди Би Эм лизинг” ХХК-иас олгосон зээлүүдийн асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн бөгөөд үүнтэй холбогдуулан 59 гэрчийг дуудуулсан байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар гэрч, Хөгжлийн банкны Захиргаа удирдлагын газрын даргын үүрэг гүйцэтгэгч С.Мөрөнгөөс асуулт асууж, хариулт авлаа. 

Тэрбээр "2019 онд Засгийн газрын шалгалт дахин орохдоо үр дүнг үнэлсэн. 2016 оны шалгалтын хэрэгжилтийн явц нь 87 хувьтай гэж дүгнэсэн. Хэрэгжээгүй асуудлыг дурдсан. Чанаргүй, хугацаа хэтэрсэн төсөл хөтөлбөрүүдийн санхүүжилт, зээлийг шүүх, хууль хяналтын байгууллагад шилжүүлж, шийдвэрлүүлэх зөвлөмж гарсан байдаг. Энэ зөвлөмжийн хэрэгжилт хангалтгүй байна. Төсвийн шинжтэй зээлийг санхүүжүүлээд байна гэсэн учраас энэ чиглэлийн зээл олгохгүй байх гэж үзсэн.

2017 оноос Хөгжлийн банкны хууль шинээр хэрэгжээд төсвийн шинжтэй зээлд дахин санхүүжилт олгоогүй.

2017 оны хуулиар Монголбанк Хөгжлийн банкинд жил бүр хяналт тавиад актив ангилах зэрэг журам хэрэгжиж эхэлсэн. Хөгжлийн банкны хувьд хамгийн анхны зээлийг хууль хяналтын байгууллагад 2018 онд шилжүүлж байсан. “Болор шүр” компанийн 2.3 тэрбумын зээлийг нэхэмжилж байсан" гэв. 

Д.Батчулуун /24tsag.mn/