Х.Нямбаатар: Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авахаас өмнө прокурорын зөвшөөрөлтэй баривчлах арга хэмжээ 24 цагаар авч байгаа. Цаашид үргэлжлүүлэн цагдан хорих тохиолдолд шүүх хурал хийлгэж, шүүхийн шийдвэрээр 30 хүртэл хоногоор цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авч байгаа. Бид цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээтэй зэрэгцүүлж хэрэглэх зорчих эрхийг хязгаарлах, таслан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх, техникийн болоод программ хангамжийн асуудлыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага бэлэн болгож байна.
Процессын тухай хуульд хэд хэдэн өөрчлөлт орно. Энэ хүрээндээ хойшлуулшгүй журмаар баривчилж байгаа зохицуулат дээр хүний эрхийг хангах талаар НҮБ-ын Хүний эрхийг хангах комиссоос өгсөн зөвлөмжийн хүрээнд Процессын хуульд тодораой хэмжээний босго, шалгуур тавих ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 1000 орчим хүнд цагдан сэргийлэх, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байна. Улаанбаатар хотод 600 гаруй, хөдөө орон нутагт 300 гаруй таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Бид цаашид таслан сэргийлэх арга хэмжээний төрөл хэлбэрийг өөрчилснөөр энэ тоо эрс буурна. Өмнө нь бид үүнийг ял дээр хэрэглээд үзчихсэн. Өнөөдөр Монгол Улсын шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын нээлттэй болон хаалттай хорих ангиудад ял эдэлж байгаа хүний тоо 4350 байгаа нь олон жилийн дунджаас бага үзүүлэлт юм. Өмнө нь энэ тоо тогтмол 7000 дээш байсан. Ойр ойрхон Өршөөлийн хууль санаачилж, хүмүүсийг цөөлдөг зохицуулалт байсан. Тэгвэл 2017 онд батлуулсан хуулийн үр нөлөө өнөөдөр гарч байна. Мөн зорчих эрхийг хязгаарлах ял хэрэгжүүлсэн. Энэ ялаар улсын хэмжээнд ял шийтгэл эдэлж байгаа 1400 орчим хүн байна. Цаашид төрийн шийтгэл, цээрлэлийг цахим технологи ашиглаж, шоронд хорихгүйгээр хэрэгжүүлж болж байхад заавал цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авч тухайн хүний хэргийг шалгана гэдэг хуучин ойлголтоосоо салахын тулд хуулийн төсөл санаачилсан.