Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар усны салбарын “Цэнхэр алт” Үндэсний чуулган болж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх:
-Гол усны эхэнд, ойн усны сан бүхий газарт уул уурхай эрхлэхийг хатуу хориглож, гол мөрний эх татмын ойг нөхөн сэргээх, ойн талбайг нэмэгдүүлэх замаар усны нөөцийг бүрдүүлэх, хамгаалах шаардлага нэн чухал байгааг тодотгов. Монгол Улсын цэнгэг усны нөөцийн 75 орчим хувийг бүрдүүлдэг Хөвсгөл нуурыг зохион байгуулж тус нууранд живсэн автомашинуудыг 2024 онд бүрэн татан гаргаж, нуурын усыг бохирдлоос хамгаалахаар зорин ажиллаж байгааг онцлов.Модыг хоёр янзаар тарьж болно. Модыг тархинд бас хөрсөнд тарина. Хүн ардаараа мод тарихын ач тусыг ойлгож мэдэрч, мод тарих сэтгэлтэй болж, байгаль орчноо хамгаалах сэтгэлгээг иргэдийнхээ сэтгэл зүрхэнд бий болгох ёстой.Соён гэгээрүүлэх ажлаа сайн хийж хүний уураг тархинд мод тарих ёстой. Хоёрдугаарт, хөрсөнд мод тарих учиртай. Энэ хоёр хоршиж чадвал бидний зорилт хэрэгжиж биелэнэ. Монголчууд бид 2030 он хүртэл мод тариад орхих асуудал биш. Бид 100 100-н жил тэрбум тэрбумаар мод тарих ёстой. Монголчууд мод тарих нь дэлхийн хүн амын сайн сайхан амьдралд хувь нэмрээ оруулж байна хэмээн ойлгох учиртай. Тэрбум мод хөдөлгөөн хэрэгжснээр 10.2 сая мод тарьсан байна. Цаашид усны салбарын эрх зүйн орчны боловсронгуй болгох Усны тухай хууль, Ус ашигласны төлбөрийн тухай хууль болон холбогдох хуулиудыг боловсронгуй болгоход анхаарч ажиллана. Цаашид усны гачигдалгүй, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох зорилтын төлөө төр засаг, ард иргэдээрээ нэгэн сэтгэлээр хамтран зүтгэхийг ураилж байна. Уудам монгол орны ус нь тунгалаг, урсгал нь арвин байг гэв.