Архангай аймагт оны эхний 2 сарын байдлаар 98.63 хувиар мал онд оржээ. Оны эхний малын 1.37 хувь буюу 80.5 мянган том мал хорогдсон байна.
Хорогдсон малын 0.003 хувийг тэмээ, 5.8 хувийг адуу, 18.9 хувийг үхэр, 41.1 хувийг хонь, 34.2 хувийг ямааны хорогдол эзэлж байна. Өнгөрсөн оны мөн үетэй зэрэгцүүлэхэд бод малын хорогдол 18.4 дахин нэмэгдсэн нь энэ жил өвөлжилт хүндэрч малын мялзан өвчин гарснаас шалтгаалсан байна.
Булган, Ихтамир, Өгийнуур, Цэнхэр сумын оны эхний малын 2.02-5.35 хувь, Өндөр-Улаан, Төвшрүүлэх, Хангай, Цахир, Чулуут сумын оны эхний малын 1.03-1.73 хувь, Эрдэнэбулган, Батцэнгэл, Жаргалант, Өлзийт, Тариат, Хашаат, Хотонт, Цэцэрлэг, Эрдэнэмандал сумын оны эхний малын 0.48-0.89 хувь нь тус тус хорогджээ.