Ардчилсан нам авлигатай тэмцэх болно. Авлига хээл хахуулийн хэргийг өөгшүүлэхгүй. Хээл хахуулийн эсрэг ямар ч хэрэгтэй элэрэхгүй гэсэн байр суурыг үеийн үед АН илэрхийлж ирэв.
Тэр дундаа нүүрсний хэрэг, хөгжлийн банкны хэрэг, ЖДҮ-ийн гэмт хэрэгт АН сөрөг хүчний байр суурь илэрхийлж, эрх баригч намаа шахаж байв. Эдгээр хэрэгт нэр холбогдсон улс төрчидтэй хариуцлага тооцох ёстой. Хэн ч байсан өршөөж үл болно хэмээн ам уралдаж байлаа.
Хэдхэн сарын өмнө АН-ын даргын сунгаа болоход Л.Гантөмөр мөн л дээрхтэй ижил утгатай үг хэлж байв. Харин өчигдөр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Цогтгэрэл нүүрсний гэх хэрэгт нэр холбогдсон Д.Бат-Эрдэнэ гишүүнээ хамгаална хэмээн хээвнэг хэлээд сууж байх юм. Ийм ч улс төрийн хүчин байх гэж дээ.
АН авлигын эсрэг биш, авлигыг өөгшүүлсэн улс төрийн хүчин гэдгээ зарлаж буйтай агаар нэг байна. Д.Бат-Эрдэнэ гэм буруутай эсэхийг шүүх тогтооно. Тэр болтол нэр холбогдсон бол нэг мөр шалгуулчих гэж ард олон хэлээд байна. Түүнээс улс төрийн хамгаалалт хэрэглэж нуугдаж үлдэхийг үл зөвшөөрнө.
Л.Гантөмөр бол АН-ын аврах биш булшлах гэж дарга болсон юм биш биз дээ. Тийм биш бол нүүрсний гэх хэрэгт нэр холбогдсон гишүүнээ бүү өмгөөл.