ЭЕШ-Д БЭЛТГЭХ ЦАХИМ СУРГАЛТЫГ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ЯВУУЛНА

ЭЕШ-Д БЭЛТГЭХ ЦАХИМ СУРГАЛТЫГ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ЯВУУЛНА

ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиуд гуравдугаар сарын 27-ны өдрөөс эхлэн Элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэхэд зориулж Математик, Физик, Хими, Нийгмийн тухай мэдлэг, Англи хэл, Хар зургийн хичээлүүдээр цахим сургалт зохион байгуулж эхлээд байна. 

ЭЕШ-д бэлтгэгчдэд шаардагдах дээрх хичээлүүдийн мэдлэгийг хүртээмжтэй олгох, шалгалт өгөхөд анхаарах зүйлсийн талаар мэргэжлийн багш нарын зөвлөмжийг сурагчдад хүргэх, мэргэжил сонголтод дэмжлэг үзүүлэх зорилгоор тавдугаар сарын 12-ныг хүртэл “Zoom” программ ашиглан зохион байгуулах юм. 

Сургалтад ерөнхий боловсролын сургуулийн 10-12 дугаар ангийн сурагчид хамрагдах боломжтой. 

Зураг дээрх QR кодыг уншуулан сургалтын хуваарьтай танилцаарай.
 

Бэлтгэсэн: Б.Азжаргал

ЭЕШ сургалт