Монгол улс, БНХАУ-ын хамтын хэлэлцээрийн дагуу Гашуунсухайтын боомтоор 7200 С зөвшөөрлөөр нүүрс тээвэрлэнэ. 60 хувь буюу 4680 квотыг “Эрдэнэс таван толгой” ХХК-ийн худалдан авагчид нүүрс тээвэрлэлт хийхэд олгогдож байна. 2023 оны 1-р улиралд Авто тээврийн үндэсний төвийн мэдээллийн системээр хүсэлт гаргасан ААН-үүдэд хувь тэнцүүлэн хэн нэгэнд давуу байдал олголгүй тэгш хувиарлалт хийсэн.
Энэ тухай “Эрдэнэс таван толгой” ХХК-ийн худалдан авах ажиллагааны газрын дарга Н.Цэрэнсамбуу өнөөдөр тайлбар мэдээлэл өглөө. МУ-ын Засгийн газрын 362-р тогтоолын дагуу С зөвшөөрлийг “Эрдэнэс таван толгой”, “Энержи ресурс”, “Таван толгой” уурхайнууд олгоно.
Сэтгүүлч: И.Энх-Амгалан