Таван хүний бүрэлдэхүүнтэй хоёр багийн тоглогчид 3 метр хүртэлх өндөртэй шатраар 15*15 минутын хугацаатай шатар тоглоно. Шатарыг сагсан бөмбөг, хөлбөмбөг зэрэг талбайн спорттой адил том орон зайд тоглох юм. Шатрын тэмцээнийг телевизийн шоу хэлбэрээр зохион байгуулах гэж байна.
Уг төслийг “Монголын шатрын холбоо” болон “Тэнгэрийн түүх медиа” хамтран “Шатрын хүрээлэн” төслийг хэрэгжүүлнэ. “UG ARENA” цогцолборт уг төслийг нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Ирэх тавдугаар сард дэлхийн шатрын холбооны Ерөнхийлөгч А.Дворкович МУ-д айлчилна. Энэ үеэр уг төслийг эхлүүлэхээр ажиллаж байгаа гэнэ.
Б.Гэрэлчулуун