Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайдаар ажиллаж байсан Т.Аюурсайхан өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн билээ. Түүний хүсэлтийг 3 сарын 27 өдөр хүлээн авч, албажуулсан гэнэ. Тэгэхээр Засгийн газраас 14 хоногт багтаан шинэ сайдын нэрийг УИХ-д оруулж, тангараг өргүүлэх хуулийн зохицуулалттай гэнэ. Тэгэхээр одоо 10 хоног үлдэж байна гэсэн үг. 10 хоногийн дотор ХНХ-ийн сайдын нэрийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-д оруулах үүргийг хүлээгээд байна.
Хөдөлмөр нийгэм, хамгааллын сайдад М.Оюунчимэг, Д.Сарангэрэл нарын нэр яригдаж байна.