Мах зорогчинд тасласан гарыг залгажээ

Мах зорогчинд тасласан гарыг залгажээ

2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр мах зорогч машинд бугуйны түвшингээр бүрэн тасарсан өвчтний гарыг эргүүлэн залгах мэс засал хийсэн нь амжилттай болж, өдгөө шарх бүрэн эдгэрч үйл ажиллагаа нь сэргэж эхэлсэн байна.

Энэ нь гэмтэл согог судлалын үндэсний төвийн Гар сарвуу, нөхөн сэргээх бичил мэс заслын тасгийн эмч нарын бүрэн тасарсан мөчийг эргүүлэн залгах 200 дахь удаагийн мэс засал аж. 

Тус төвд анх 1985 оноос эхлэн тасарсан хөл, гарыг эргүүлэн залгах мэс засал хийж, 2003 оноос хойш бүрэн тасарсан хурууг эргүүлэн залгах мэс заслыг тусламж үйлчилгээний практикт нэвтрүүлсэн аж. Түүнээс хойш хагас болон бүрэн тасарсан мөчийг эргүүлэн залгах мэс засал нийт 10.000 орчим хийгдсэн байна.

 

 

 

Эх сурвалж: ГССҮТ

Сэтгүүлч: И.Энх-Амгалан