УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Төв банк 2021 онд 21.9 тонн алт авсан гэж ойлгож байгаа. Гэтэл 2023 онд 17 тонн алт худалдан авна гэжээ. Хил гааль нээгдлээ хулгай нь дийлдэхгүй гэж үзэв үү, эсвэл алт олборлолт буурав уу. Алтны үнэ хэзээ ч буурахгүй. Долларын ханш буурлаа ч, хямрал цаашдаа үргэлжлэхээр байгаа. Далд эдийн засгийг бий болгож байгаа зүйл нь алт. Уулын нэг аманд очоод алт ухдаг. Алт ухсан нь асар их баян болсон. Алтыг аж ахуй нэгж нь тушаадаггүй, хувь хүн тушаадаг болсон. Хувь хүн алт тушаахаар орлогыг нь тодорхойлох боломжгүйг ашигладаг, АМНАТ төлдөггүй. Сангийн яам, төв банк энэ асуудлыг мэддэг хэрнээ өөгшүүлээд яваад байдаг. Олборлосон аж ахуй нэгжээс нь алт авах чиглэлээр юу хийж байна вэ.
“Оюутолгой” компани 2021 онд 1.9 тэрбум ам.долларын зэсийн баяжмал экспортолсон, үүнээс 300 орчим сая ам.доллар нь алт шүү гэдэг. Сангийн яам “За” гэдэг. 300 сая ам.доллар гэдгийг баталгаажуулсан уу. Цаашдаа “Оюутолгой” компанийн баяжмалыг дагаж гарч байгаа алт дээр ямар бодлого барих юм. “Оюутолгой”-н 300 сая ам.долларыг Монголоор дамжуулах чиглэлд юу хийх юм.