3х3 сагсанбөмбөгийн тэмцээний Азийн аварга шалгаруулах тэмцээн Сингапур улсад таван өдөр болж өнөөдөр өндөрлөлөө. Тус тэмцээнд Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ баг өрсөлдсөн бөгөөд хэдхэн минутын өмнө Монголын эрэгтэй шигшээ баг Австали улсын шигшээ багтай тоглож 21:18 харьцаатай хожиж Азийн хошой аварга хэмээх цолыг хүртлээ.
Монголын сагсанбөмбөгийн 3х3 шигшээ баг өмнө нь 5 жилийн өмнө тус тэмцээнд түрүүлж байсан бол ийнхүү хошой аварга хэмээх цолыг 2023 онд хүртэж байна. Тус тэмцээнд Монголын шигшээ багийн бүрэлдэхүүнд ахлагчаар Дэлгэрням, тоглогчоор Дөлгөөн, Ананд, Энхбаатар нар тоглосон юм. Дасгалжуулагчаар МУГД Тулга ажилласан билээ.