Нийслэлд ашиглалтын шаардлага хангаагүй, мэргэжлийн хяналтын байгууллагаас акт тавьсан 132, ашиглалтын хугацаа дууссан, зөрчилтэй 800 гаруй лифт байна.
Улаанбаатар хотын хэмжээнд байгаа 8600 гаруй лифтний ашиглалт, үйлчилгээг 140 орчим хувийн болон төрийн оролцоот аж ахуйн нэгж хариуцдаг аж. Хотын захирагчийн ажлын албанаас эхний ээлжинд хөдөлмөр, чанарын болон техникийн аюулгүй байдлыг сайжруулах тал дээр БХБЯ-тай хамтран ажиллана. Зөвлөгөө мэдээлэл өгөх, чадавхжуулах чиглэлийн ажлыг дээрх байгууллагуудыг хамруулан дөрөвдүгээр сарын 4-нд зохион байгуулахаар болжээ.
Бэлтгэсэн: Б.Азжаргал