МҮЭ-ээс Засгийн газарт ажил хаялттай холбоотой шаардлага тавьлаа

МҮЭ-ээс Засгийн газарт ажил хаялттай холбоотой шаардлага тавьлаа

Төрийн үйлчилгээний бага дунд боловсрол, шинжлэх ухаан, соёл урлаг, эрүүл мэнд, мэргэжил сургалтын төвийн ажилчдын цалин бага учир холбогдох  тогтоолуудад өөрчлөлт оруулах тухай асуудлаар Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны хурлаар яаралтай хэлэлцүүлэх тухай МҮЭ-ийн холбооноос Монгол Улсын засгийн газраас дараах арга хэмжээг яаралтай авах шаардлага хүргүүлэв.

Үүнд:

  1. Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хороог хуралдуулах
  2. 2024 онд мөрдөгдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох
  3. Төрийн албаны зарим албан тушаалын цалингийн хэмжээ, доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай Засгийн газрын 488 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах
  4. "Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журам"-д өөрчлөлт оруулах тухай Засгийн газрын 491 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах
  5. “Цалин хөлс тогтоох аргачлал”-ын 6.3.1.5-д өөрчлөлт оруулах
  6. Монгол Улсын 2024 оны төсвийн төсөлд тухайн аймаг, нийслэлийнхээ иргэд, хөдөлмөрчид, засаг захиргааны нэгжээсээ ажлын байр, цалин хөлсийг нэмэгдүүлэх, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг сайжруулах,  хүний нөөц, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгахад анхаарах, хамтын гэрээ, хэлэлцээрт тусгагдсан бусад зардлын асуудлаар санал авч тусгах
  7. Нийгмийн даатгалын багц хуулийн төсөлд хүргүүлсэн МҮЭ-ийн холбооны байр суурийг тусгах
  8. Байгалийн баялгийн хулгай, Хөгжлийн банк, Боловсролын зээлийн сангийн асуудлаар шат дараалалтай арга хэмжээ авах

 

 

 

 

 

Сэтгүүлч:И.Энх-Амгалан