“Ларва” хүүхэлдэйн киноны баатар жижиг авгалдайг үзэсгэлэнгээс үзэх боломжтой

“Бидний амьдарч буй дэлхий ертөнцийн хамгийн том анги бол шавж юм. Дэлхий дээр ойролцоогоор 2-8 сая зүйл, Монгол оронд 13 мянга гаруй гэж үздэг. Үүнээс 40-50 шавжны макро зургийг эл үзэсгэлэнд дэлгээд байна. Хөдөө хээр явж байхдаа шигүү ургасан мод бутыг сөхөж үзвэл доор нь амьдрал буцалж байдаг. Өвс сөхөөд шавжны ертөнцийг харуулж байгаа шиг энэхүү үзэсгэлэнгээ “Нуугдмал ертөнц” хэмээн нэрлэсэн.

"Нуугдмал ертөнц" макро гэрэл зургийн үзэсгэлэнг гэрэл зурагчин Л.Жаргал, Н.Батхүрэл, судлаач Ц.Өлзий гэрэл зураг сонирхохч Д.Лхагвасүрэн нар хамтран Блюмон төвийн нэг давхарын галлерэйд нээлтээ хийсэн.

Макро гэрэл зураг яг уран зураг шиг. Гайхалтай амьтдын нууцлаг өнгө төрхийг нарийвчлан харах, харааны өвөрмөц мэдрэмжийг төрүүлэх, байгаль ертөнцийн өөр нэгэн гоо үзэсгэлэнг энэхүү үзэсгэлэнгээс мэдрэх боломжтой. Мөн хүүхэд, залууст танин мэдэхүйн эхний алхам болоосой хэмээн энэхүү үзэсгэлэнгээ толилуулж байна” гэв.

Энэхүү үзэсгэлэнд эрвээхэй, шавьжийг дурангаар авсан маш сонирхолтой гэрэл зургууд дэлгэгдсэн байгаа. Тухайлбал: Бар цох, говийн арваалж, хилэнц, хүн хорхой, хавч гээд олон зүйлийн шавьжийг макролинзээр хэд дахин томруулж гэрэл зургаар буулгасан байгаа учир хүүхэд багачууд, залуусын танин мэдэхүйн мэдлэгийг тэлж сонирхолыг ихээхэн татах байж байна.

Б.Гэрэлчулуун