Эрүүл амьдрах зан үйлийг төлөвшүүлнэ

Эрүүл амьдрах зан үйлийг төлөвшүүлнэ

Жил бүрийн дөрөвдүгээр сарын 7-нд Дэлхийн эрүүл мэндийн өдөр тохиодог. Дэлхий нийтээр эл өдрийг "Бүх нийтийн эрүүл мэндийн төлөө" уриан дор тэмдэглэж байна. Манай улсын хувьд 2023 онд зонхилон тохиолдох өвчнөөс сэргийлэх, иргэдэд эрүүл идэвхтэй амьдрах, эрүүл зан үйлийг төлөвшүүлэхээр зургаан чиглэлд нөлөөллийн аяныг явуулахаар төлөвлөжээ.  

Уг өдрийг тохиолдуулан УДБЭТ-т зохион байгуулж буй "Дэлхийн эрүүл мэндийн өдөр-2023" арга хэмжээнд ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч хатагтай Сокорро Эскаланте болон УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, НҮБ-ын зохицуулагч Тапан Мишра нар оролцож мэндчилгээ дэвшүүлж, үг хэлэв. 

Сонирхуулахад 1948 онд ДЭМБ анх байгуулагдсан өдрөөс хойш тэмдэглэж байгаа энэ өдрийг улс орнууд хүн амын эрүүл мэндэд тулгамдаж байгаа асуудлыг хэлэлцэж, Засгийн газар, нийгмийн анхаарлыг энэ салбарт хандуулдаг юм.

 

 

 

 

Бэлтгэсэн: Б.Азжаргал