Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын дуурийн гоцлооч гавьяат жүжигчин Б.Гомбо-Очир, соёлын тэргүүний ажилтан Г.Шижирболд, Б.Батжаргал нарын “Tre tenori” хамтарсан тоглолт энэ сарын 14-нд болох гэж байна. Тэд Монголын болоод дэлхийн сонгодог бүтээлүүдийг цээл хоолой, гурван өөр өнгө төрхөөр ганцхан үдэш эгшиглүүлнэ. Тоглолтод УДБЭТ-ын симфони найрал хөгжим, удирдаач Ц.Тэлмүүн-Очир, төгөлдөр хуурч Э.Намуун нар оролцох юм. Энэ удаагийн тоглолт тэдний хамтарсан хоёр дахь тоглолт бөгөөд өмнө нь 2014 онд анх удаа хамтран тоглолтоо зохион байгуулж байсан.
Бэлтгэсэн: И.Энх-Амгалан