Трампын 3 дахь эхнэр
Тэргүүн хатагтай Мелани Ерөнхийлөгч Трамптай 1998 оноос болзож эхэлсэн бөгөөд тэд 2005 онд гэрлэж дараа жил нь хүүтэй болсон. Мелани Трампын гурав дахь эхнэр бөгөөд Трамп 1977 онд Чехсловак гаралтай Ивана Зелниковатай гэрлэж 3 хүүхэдтэй болсон байдаг.
Тэдний гэрлэлт 1992 онд дуусч Трамп телевизийн дүр төрх, гоо бүсгүй Марла Мэплстэй гэрлэсэн байна. Тэд дундаасаа Тиффани Трамп гэх охинтой.
Тэр анх Трампад дугаараа өгөхөөс татгалзаж байжээ
Тэрбумтан Доналд Трамп 1998 онд Нью Йоркийн нэгэн үдэшлэгийн үеэр түүнтэй анх тааралдах үедээ утасны дугаараа өгөхийг гуйжээ. Гэвч Меланиа эрс татгалзсан. байна. Мелани тэр үед 28 настай байсан бөгөөд Италийн бизнес эрхлэгчийн урилгаар Нью Йоркт загвар өмсөгчөөр ажиллаж байжээ.
Ирээдүйн нөхөр, алдар цуутай эр Доналд Трамп үдэшлэгт нэгэн бүсгүйтэй ирсэн бөгөөд тэр эмэгтэйгээ ариун цэврийн өрөө орох хойгуур түүнтэй яриа өдөж эхэлжээ. Мелани хэдий түүнийг тэрбумтан гэдгийг сайн мэдэж байсан ч нүүр өгөөгүй бөгөөд сүүлд нэгэн сэтгүүлд энэ талаараа, хэрэв би тэр үед түүнд шууд л дугаараа өгсөн бол түүний танилцаад л өнгөрдөг олон хүүхний нэг болох байсан. Үүний оронд би түүнийг надад өөрөө нэрийн хуудсаа өгөхийг хүлээсэн. Эр хүнд танилцсан эмэгтэйдээ хувийн эсвэл албаны дугаартай ямар нэрийн хуудас өгөхөөс тухайн хүний хандлагыг мэдэж болдог. Трамп надад өөртэйгээ холбоо барьж болох бүхий л дугаарыг үлдээсэн гэжээ.
Түүний хуриманд Хиллари Клинтон иржээ
Флоридад болсн тэдний хуриманд Билл болон Хиллари Клинтон, загвар өмсөгч Хайд Клум, хөтлөгч Саймон Ковелл зэрэг 350 зочин ирсэн байна. Тэрээр хуримандаа 100 мянган долларын үнэтэй, 1500 ширхэг чимэглэлтэй, Диорын даашинз өмссөн бөгөөд маш их гар ажилллагаа орсон тэр даашинзыг урлахад 550 цаг шаардагдсан гэдэг. Хуримын бөгж нь 12 каратын 1.5 сая долларын үнэтэй байжээ.
Тэрээр Югославт өссөн бөгөөд 5 хэл мэддэг
Тэрээр Словени, Англи, Франц, герман, серби гэсэн таван хэлтэй. Энэ чадвар нь Цагаан ордонд ороход дөхөм болсон ч түүний хатуу аялгаас болоод цагаачдад тал өгдөггүй нөхөр нь олон нийтэд үг хэлэхийг нь төдийлөн таашаадаггүй байна. Меланиа Югаславт төрж өссөн бөгөөд коммунист улсад төрсөн АНУ-ын анхны, хилийн чинадад мэндэлсэн хоёр дахь тэргүүн хатагтай болоод байна.
Тэрээр эцэг нэгтэй ахтай
Трампыг сонгуульд өрсөлдөх болсон цагаас сэтгүүлчид Меланигийн үүх түүхийг ухаж төнхөх болсон бөгөөд АНУ-ын тэргүүн хатагтайн аав Виктор Клаус Меланигийн ээжтэйгээ гэрлэхээс өмнө гаргасан нэг нууц хүүтэйг илрүүлсэн юм. Аав нь нууц хүүтэйгээ хэзээ ч уулзаж холбоо тогтоож байгаагүй бүр хожим хүүтэйгээ мэдэж тэтгэмж өгдөг болсон аж. Түүний эцэг нэгт ах нь өдгөө 50 настай Словенид амьдардаг байна. Мелани анх хэвлэлийнхэнд надад тийм ах байхгүй гэж мэлзэж байсан ч шүүхийн баримтууд гарч ирсэний дараа түүний талаар мэддэг болоод удаагүй байна гэсэн байдаг.
Нүцгэн зургаа дэлгэсэн анхны тэргүүн хатагтай
Трамптай танилцахаас 3 жилийн өмнө тэрээр Францын эрчүүдэ зориулсан сэтгүүлд нэгэн моделийн хамт орон дээр хэвтэж байгаа нүцгэн зургаа нийтлүүлж байжээ. Зургийг нь авсан гэрэл зурагчин Але Де Бассевиле, тэр ол гоо сайхныг харуулсан зураг байснаас порно зураг байгаагүй гэж өмөөрчээ.
Мелани зураг авалтад яг л мэргэжлийн хандаж зургаа маш сайн авахуулдаг байсан гэж тухайн үед хамт ажиллаж байсан нэгэн хүн магтсан бол Трамп, иймэрхүү зураг бол Европт жирийн л нэг үзэгдэл гэжээ.
Албан ёсны анхын зураг бас л шуугиан тарив
Тэргүүн хатагтай болсны дараа авахуулсан албан ёсны зураг олонд хүрсний дараа бас л ихээхэн шуугиан тарьсан юм. Хар хүрэм өмсөн дурангийн өөдөөс эгц харж, үл ялиг инээмсэглэн хоёр гараа зөрүүлсэн зургийг олон нийт өөр өөр өнцгөөөс уншиж байлаа.
Зарим нь АНУ-ын тэргүүн хатагтай болсондоо баяр бахдалтай, америк ийн ард түмний төлөө ажиллахыг тэсэн ядан хүлээж байна гэж уншсан бол зарим нь түүний харц гар зөрүүлсэн зэрэг нь тэргүүн хатагтай шиг биш тайзан дээрх модел шиг дүр төрх харагдаж байна гэж дүгнэж байв.
Тэр хөтлөлцөх дургүй юу
Израйль улсад хийсэн анхны айчлалын үеэр улаан хивсэн дээгүүр алхах үед Ерөнхийлөгч Трамп гэргийнхээ гараас хөтлөхийг оролдож харин Мелани үүнийг нь үл ойшоож, гарыг нь түлхэж байгаа богино бичлэгийг Израйлийн Haaretz.com хаягнаас виттерт жиргэсэн нь бас л хэсэгтээ олны хов живийг хачирлав. Энэ жиргээ 50 мянга давсан ретвиит авсан юм. СNN тэрүүг хатагтайн энэ үйлдлийг тайлбарлахад хэцүү. Магадгүй тэргүүн хатагтайн хувьд энэ нь анхны айлчлал байсан тул туршлагагүй, олон албан ёсны үйл ажиллагаанаас залхсан байж болзошгүй юм. Израйлд хийсэн айлчлалын үеэр тэд ерөөс хөтлөлцөж сугадалцаж явсангүй гэж дүгнэж байв.
Гайтай жиргээнд хэн лайк дарсан бэ
Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын үеэр Трампыг өөр рүү нь харах үед инээж байсан тэргүүн хатагтай Трампыг цааш эргэв үү үгүй юу царайгаа маш хурдан огцом өөрчлөн ярвайх шахам царайлсан дүр зургийг та бүгд санаж байгаа байх. Хөдөлгөөнт тэр GIF зургийг блоггер Энди Острой #Wall @realDonaldTrump's built is the one between him and @FLOTUS #Melania #trump," гэсэн таг-тайгаар твиттерт жиргэсэн байна. Хамгийн сонирхолтой нь Мелани тэр зурагт лайк дарсан бөгөөд Острой тэр хаягийг нь хуурамч хаяг байх гэж бодтол Меланиагийн өөрийнх нь албан ёсны хаяг байсан нь түүнийг маш гайхашруулсан байна.
Ямартай 2016 оны 11 дүгээр сараас хойш идэвхигүй байсан Меланигийн хаягнаас яахын аргагүй дээрх зурагт лайк дарсан бөгөөд цаг хагасын дараа лайкаа буцаан арилгажээ. Гайхаш төрүүлсэн энэ алхамыг магадгүй тэр өөрөө биш Меланиагийн багийнхнаас хэн нэг нь хийсэн байх гэж зарим эх сурвалж дүгнэсээр хоцорсон юм.
Цагаач тэргүүн хатагтай нөхрийнхөө цагаачдад хатуурхдаг бодлогыг дэмждэг
Ерөнхийлөгч Трампыг цагаачдад хатуу ханддагийг дэлхий нийт мэднэ. Гэтэл түүний авааль эхнэр нь цагаач. Тийм ч учраас нөхрийнхөө энэ бодлогын талаар тэргүүн хатагтай ямар байр суурьтай байдгийг хүмүүс ихэд сонирхдог. Тэгвэл тэрээр MSNBC –д өгсөн ярилцлагадаа, би хуулиа дагахыг л дэмждэг. Би энэ улсад албан ёсны бичиг баримтгүйгээр хэзээ ч үлдэхийг боддоггүй байсан. Трамп хил хуууль бусаар давж орж ирж буй Мексикүүдийг дээрэлхэх, доромжлох үйлдэл гаргаагүй. Тэднийг хууль бус цагаач гэж Трамп хэлсэн гэж тэрээр ярьжээ.
Тэрээр хүүгээ “Жижигхэн Трамп” болгон хүмүүжүүлж буй
10 настай Баррон хүү хослол өмсч аавтайаа гольф тоглох дуртай. Тэр асрагчаа, үйлчлэгчдээ ажлаасм нь халдаг ч тун удалгүй эргүүлээд л ажилд нь авчихдаг гэж ээж нь хүүгийнхээ талаар нэгэн ярилцлагадаа дурджээ. Тэрээр аав нь завгүй их ажилтай тул ихэнх цагаа ээжтэйгээ өнгөрөөдөг байна.
“Тэр маш ухаантай, их өвөрмөц хүүхэд. Бие даасан, үзэл бдолоо чөлөөтэй илэрхийлдэг, юу хүсч байгаагаа маш сайн мэддэг. Заримдаа би түүнийг Жижигхэн Доналд гэж өхөөрддөг юм. Учир нь гадаад төрхөөрөө тэр бид хоёрын аль алиныг дуурайсан ч хувь хүний зан чанар нь ингэж дуудахаас аргагүйд хүргэдэг” гэж Меланиа ярьсан байдаг. Доналд нэгэнтээ, Меланиг тэр бол гайхалтай ховор ээж. Хүүдээ маш их хайртай. Тэр итгэхийн аргагүй сайн тэргүүн хатагтай болно гэж хэлсэн байдаг.
Гэрлэлтийг нь тойрсон хэл ам одоо ч үргэлжилсээр
АНУ-ын нэгэн сэтгүүлд Трамп болон тэргүүн хататай нар нэг оронд унтдаггүй, тусдаа унтлагын өрөөтэй, хэзээ ч шөнийг хамт өнгөрөөдөггүй талаар нэрээ нууцалсан эх сурвалж хэлсэн хэмээн мэдээлсэн. Энэ мэдээлэлд Меланигийн бие төлөөлөгч маш шуурхай хариу мэдэгдэл хийж, мэдээллийг үгүйсгээд баталгаагүй эх сурвалжид итгэж мэдээлсэнд харамсаж буйгаа хэлсэн байдаг. Үүнээс ч өмнө 70 настай Трамп, 46 настай Мелани нарын гэрлэлтийг тойрсон олон шуугиан хов жив гарч байсан бөгөөд Мелани Цагаан ордонд тэр даруй нүүж ирэхийг яараагүй нь нөхөртэйгээ өдөр уулзахаас зайлсхийдэгийн баталгаа гэж хүртэл бичиж байв. Учир нь Мелани хүүгээ Нью Йоркт сургуулиа төгсөх хүртэл түр хүлээж Вашингтон нүүхээ азнасан нь ийм хэл аманд хүргэсэн юм.
эх сурвалж: niisleltimes.mn