Тангадын Мандир гэдэг нэрийг утга зохиолынхон андахгүй. Түүний “Саран зэв”, “Хорин нэгэн хөрөг” зэрэг ном нь Монголын хэдэн үеийн хүүхэд, залууст эх түүхээрээ бахархах сэтгэлийг өгч, Монголын уран зохиолын ай савд түүхэн найрууллын гайхамшигтай бүтээл хэмээн үнэлэгдсэн.
Харамсалтай нь зохиолчийн ар гэрт хүнд өвчний сүүдэр дайрчээ. Ард түмнээсээ тусламж хүссэн түүний захиаг хүргэж байна.
Түмэн олондоо хандаж хэлэх хүсэх зүйл маань,
Миний отгон хүү М.Төмөрбат 42 насны дөрөөг гишгээд яваа хүн.
Телевиз, кионы зураглаач мэргэжил эзэмшиж, энэ чиглэлээрээ 20 гаруй жил зүтгэж, МУСТА цол авсан нэгэн. Эхнэр 3 хүүхэдтэй, ажил мэргэжилдээ үнэнч, амьдралын зорилготой санаа нийлсэн сайхан гэр бүл. Үр хүүхэд маань зөв тэгш амьдарч явбал эцэг эх бид нарт илүү юу ч хэрэггүй, сэтгэл санаа төйван байдаг даа. Гэтэл жилийн өмнөөс хүүд маань өвчин илэрчээ. Хоёр бөөр нь ажиллагаагүй болж эмнэлгийн байнгын хяналтанд орсон билээ. Одоо 7 хоногт 3 удаа аппаратаар дэмжүүлж, амьдралаа залгуулж байна. Мэргэжлийн эмч нар эцсийн ганц гарц зааж өгсөн нь бөөр солиулах мэс засал болж таарлаа. Төрсөн ах нь бөөрөө өгөхөөр бүх шинжилээнд ороод эцсийн бүлэгт цусны бүлэг зөрснөөр шинэ бэрхшээл учрав. Цусны бүлэг тааруулах зардал нь олон зуун сая төгрөг болдог юм байна. Ийм юм сонссоноос сүхээр цохиулсан нь дээр юм шиг бодогдоно. Гэвч тэглээ гээд сайн нь юу билээ. Төрөл садан, нөхөд хийгээд номын шавь нар, уран бүтээлч анд нарын зөвлөснөөр олон түмнээсээ аврал эрж, мөнгө гуйхаас өөр зам үлдсэнгүй. Хүү маань 10-тай, 5-тай хоёр охинтой, саяхан төрсөн нэг хүүтэй одоо 2 сартай, ач хүүгээ, нөхрийнхөө өвчин шаналалд өөрөөс нь илүү зовж яваа нялх биетэй бэрийнхээ өөдөөс харахад хэцүү байна.
Монгол түмэн минь! Бидэнд тусалж, өгөөмөр гараа сунгаач гэж өвгөн зохиолч, зураач бивээр мөргөн гуйж байна.
"Олны хүч оломгүй далай" гэдэг ардын мэргэн үгэнд би насан туршаар итгэж явсан. Итгэсээр яваад дуусна.
Онход овогт Тангадын Мандир.
73-ны усан туулай жил дээрээ та бүхэнд хандан илгээв.
Хандивын данс: М.Төмөрбат
Хасбанк: 5005604538, эхнэр
Лхагвасүрэнгийн Сарантуяа.
Хаанбанк: 5007466092.