Үр ашиггүй урсгал зардал долоон тэрбумаар нэмэгджээ

Үр ашиггүй урсгал зардал долоон тэрбумаар нэмэгджээ

Баянзүрх дүүргийн засаг дарга Н.Баярмөнхийг огцруулах асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэх үеэр хэд хэдэн ноцтой баримтыг дэлгэлээ. 

БЗД-ийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга Г.Батцогт хэлэхдээ: "Шинээр 15 хороо нэмж нийт 43 хороо 557 хэсэгт хуваасан. Тэр бүх хэсгийн алба хаагчид 800 мянган төгрөгийн цалин авдаг. Нэмэгдсэн энэ бүх хороонд засаг дарга, зохион байгуулагч, нийгмийн ажилтан, алба хаагчдын цалин, түрээсийн 15 байр гэх мэт маш олон урсгал зардал гарч байна. Зөвхөн энэ зардал нь жилд ойролцоогоор 7 орчим тэрбум төгрөг болно. Гэсэн ч эргээд төрийн үйлчилгээ сайжрахгүй, иргэдэд хангалттай хүрч чадахгүй байна” гэлээ.

Дүүргийн төсвийн орлогын 90 гаруй хувь нь татварын орлогоос бүрддэг. Үүнийг үр ашигтай, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг сайжруулах, ажлын байр нэмэх, бизнесийг дэмжих ажлуудад зарцуулах ёстой. Түүнээс биш хайр гамгүй хандаж зарцуулах эрхгүй. Өнөөдрийг хүртэл бодьтой ажил хэрэгжсэн эсэх нь тодорхойгүй, иргэдэд нээлттэй биш байгаа нь огцрох нэг үндэслэл юм.

 

 

 

 

Бэлтгэсэн: Б.Азжаргал