Үүр цайхаас эхлээд үдшийн бүрий хүртэл Улаанбаатар хотын нэг захаас нөгөө зах хүртэл иргэдэд хүрдэг үйлчилгээ бол нийтийн тээвэр юм. Нийтийн тээвэр гэхээр бидэнд автобус санаанд ордог. Тэгвэл өдөржин түмэн олныхоо төлөө дугуй хүрд мушгин, дуугүйхэн хөдөлмөрлөж явдаг гавьяатан гэвэл автобусны жолоочийг хэлнэ.
Бид энэ удаа Зорчигч тээврийн Автобус 1-р баазын жолооч Ичинхорлоогийн Болдыг онцоллоо. Тэрбээр бааздаа хамгийн удаан ажиллаж буй нь. Өдөр бүр автобус жолоодож 20 гаруй жил иргэдийг аюулгүй тээвэрлэжээ. Мөн олон залуу жолоочийг сургаж ажил хөдөлмөрийн замд зөв чиглүүлсэн багш юм.