Английн шигшээ баг болон Манчестер сити клубын хаалгач Жо Харт өнгөрсөн улирлыг Италийн лигийн Торино клубт зээлээр тоглож өнгөрүүлсэн. Тэрбээр уг багийнхаа нэрийн өмнөөс нийт 26 тоглолтонд оролцсон бөгөөд үүнийхээ 5д нь хаалгаа хуурай манасан байдаг. Италийн клкубын дасгалжуулагч Синиша Михайлович өнгөрсөн долоо хоногт Жо Хартыг багтаа үлдэхийг хүсч байгаа гэдгээ хэлж байсан ч түүний хүссэнээр нь болохгүй бололтой.
Өчигдөр 29 настай Англи хаалгач Италийн багт үлдэхгүй гэдгээ мэдэгджээ. Тэрбээр өөрийн албан ёсны хуудсандаа “Баярлалаа Торино. Энэ онйгой багт тоглож байснаараа би маш их бахархаж байна” гэж бичжээ. Хэдий Жо Хартын Мансититэй байгуулсан гэрээ 2 жилийн дараа дуусах ч тэрбээр Пеп Гуардиолагын төлөвлөгөөнд багтахгүй гэдэг тодорхой болоод байгаа.
Харт өдгөө Английн болон Европийн өөр орнуудын хэд хэдэн багуудтай холбогдоод байгаа. Түүнийг саяхнаас Английн Ливерпүүл клуб сонирхож эхэлсэн гэгдэж байсан ч дасгалжуулагч Юрген Клопп үүнийг үгүйсгээд байгаа юм.
эх сурвалж:shuud.mn