Монгол Улсын Засгийн газар Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар иргэдийн саналийг аваад эхэлсэн. Мөн хөшигний цаана үндсэн хуулийн өөрчлөлтийг өргөн барих өдрөө хүлээж байна. Энэ 7 хоногийн сүүлээр уг хуулийн өөрчлөлтийг өргөн барьж болзошгүй байна.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга өнөөдөр мэдээлэл хийхдээ Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар байр сууриа илэрхийлэв. Тухайлбал: Д.Тогтхсүрэн: Үндсэн хуульд 2019 онд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Өнгөрсөн оны наймдугаар сард Үндсэн хуулийн Цэцийн шийдвэртэй холбогдуулж өөрчлөлт оруулсан. Одоо хийж байгаа өөрчлөлтүүд 2019 онд хийх гэж өргөн бариад дутуудуулаад тухайн үедээ хийж чадаагүй дутуу асуудлуудаа л хийж байгаа гэж ойлгож болно. Гишүүдийн тоог нэмэгдүүлэх, холимог тогтолцоонд орох, Үндсэн хуулийн Цэцийн гишүүд нэг удаа сонгогддог болох зэрэг бүгд 2019 онд яригдаж байсан. Зарим нь санал хураалтын явцад унасан. Ийм учраас энэ удаагийн Үндсэн хуулийн өөрчлөлт бол 2019 онд хийх гээд чадаагүй асуудлаа гүйцээх, парламентын тогтолцоогоо боловсронгуй болгох чиглэлээр хийгдэж буй өөрчлөлтүүд бий. Хуулийн хүрээнд эдгээр заалтуудыг хориглоогүй. хэмээн тайлбарлав.
УИХ дахь МАН-ын бүлгийн даргын ярианаас сонсохнээ Үндсэн хуулийн өөрчлөлт ямартай ч явах нь. Ингэж гэмээнэ парламентийн дархлааг хамгаалах боломж нээгдэх тухай олон хуульчид хэлж буй юм. Учир нь гишүүдийн тоог нэмчихвэл хууль батлахад олон гишүүн ордог болно. Үүний цаана хуйвалдааны асуудал цэгцрэх боломжтой юм.