Нийгмийн халамжийн сангаас сар бүр олгодог халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн дөрөвдүгээр сарын хуваарь гарсан байна. Эхийн алдар одонгийн мөнгийг дөрөвдүгээр сарын 25-нд олгоно. Зургаа ба түүнээс дээш хүүхэд төрүүлсэн эхэд жил бүр 200 мянган төгрөг, дөрөв ба түүнээс дээш хүүхэд төрүүлсэн эхэд жил бүр 100 мянган төгрөг олгодог юм.Сар бүр асаргааны тэтгэмжийг олгодог билээ. Уг тэтгэмжийг 4 дүгээр сарын 14 өдрөөс 25 өдрийг хүртэл олгох юм баайна.
Эцэг, эхийнх нь орлогоос хамааруулан олгож байгаа хүүхдийн 100 мянган төгрөгийг дөрөвдүгээр сарын 20-нд олгох юм. Мөн тухайн өдөр олон хүүхэдтэй, өрх толгойлсон эцэг, эхэд олгодог тэтгэмжийг өгөхөөр болжээ.
Нийгмийн халамжийн сангаас олгох бусад мөнгөн тэтгэлгийн хуваарийг дараах зурагнаас тодруулан хараарай.