Засгийн газраас хэрэгжүүлж байгаа авлигатай тэмцэх 5 Ш хөтөлбөрийн хүрээнд ШИЛ ажиллагааны талаар өнөөдөр Цахим хөгжлийн сайд Н.Учрал мэдээлэл хийлээ. Тэрбээр төрийн өмчит аж ахуйн нэгжийн ТУЗ-ийн мэдээллийг ил болгож байна. Тэр дундаа цалингийн мэдээллийг ил болгож байна. Өнөөдөр төрийн өмчит болон төрийн болон төрийн өмчийн оролцоотой 71 байгууллагын ТУЗ-ийн гишүүдийн 612 нэрсийг нээлттэй болгосонтой холбогдуулан мэдээлэл хариуцагч нараас мэдээлэл илгээсний дагуу 58 байгууллагын ТУЗ-ийн 504 гишүүний цалингийн мэдээллийг ил тод байршуулж байна хэмээн мэдэгдэв.
Үндсэн ажлаасаа цалингаа авчихдаг. Бас хэд хэдэн байгууллагын ТУЗ-д ороод хумслаад хэвтчихдэг төрийн албан хаагчдийн мэдээлэл ийнхүү ил болж буй нь сайн хэрэг юм.