С.Зориг агсныг хөнөөсөн хэргийг дахин шалгаж эхэлнэ. Энэ ажил Тагнуулын ерөнхий газраас Эрүүгийн цагдаагийн газрын албанд өнөөдөр шилжин ирж хурандаа Т.Сүхболдоор ахлуулсан ажлын хэсэг үргэлжүүлэн шалгахаар болжээ.
С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нар 20 жилийн ял сонссон. Тэднийг 2017 оны наймдугаар сард яллаж 2021 оны тавдугаар сард батлан даалтад гаргаад байсан.
Өнөөдөр хэрэг нь хэрэгсэхгүй болж эдгээр хүмүүс хохирсон хохирлоо төрөөс нэхэмжлэх эрхтэй. Төр ч хохирлыг бүрэн барагдуулах эрх зүйн орчин байгаа хэмээн Хууль зүйн сайд Х.Нямбаатар мэдэгдлээ. Тэрээр "Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг хэлмэгдүүлэн шоронд хийсэн гэм буруутнуудыг олж тогтоох эрүүгийн хэрэг үүсгэнэ" гэлээ.