Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд байрлах ууган сургуулиудын нэг болох 28 дугаар сургуулийн байрыг хүүхэд суралцах орчин нөхцөлгүй сургуулийн стандартад нийцэхгүй хэмээн үзэж сурагчид багш нарыг ойрын сургуулиудад хувиарлан сургуулийн байрыг нураасан.
Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэгийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ.
960 суудалтай шинэ сургууль барихаар барилгын ажил эхэллээ. Хичээлийн нийт 32 анги танхимтай, урлаг заал, спорт заал, хоолны заал, номын сантай тус шинэ сургуулийн барилгыг Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Содон номин констракшн” ХХК хийж гүйцэтгэж Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллана.