Гаалийн байгууллагад 400-аад сул орон тоо байна

Гаалийн байгууллагад 400-аад сул орон тоо байна

Гаалийн байгууллагад өнөөдрийн байдлаар 400 гаруй сул орон тоо байгаа тухай ГЕГ-аас “Гаалийн байгууллагын хүний нөөцийн өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний тухай” нээлттэй хэлэлцүүлэгт дурьдлаа. Орон нутаг буюу хилийн боомтуудад ажиллах хүн хүчний дутагдал их байгаа нь хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлж, гаалийн хяналт шалгалтын үйл ажиллагааг явуулахад хүндрэл үүсгэж байна.

Нийслэлийн нэгжүүдэд ажиллаж байгаа албан хаагчид дунд орон нутагт томилогдож ажиллаж байсан эсэх судалгааг гаргаж үзэхэд 22-60 насны, 5 сараас 32 жил ажилласан 100 хүн байна. Тэдний 76 нь эмэгтэй, 24 нь эрэгтэй хүн байгаа тухай хүний нөөцийн хэлтсээс танилцуулсан.  

Хэлэлцүүлгээс Гаалийн улсын байцаагчийн сэлгэн ажиллуулах журмыг шинэчлэн боловсруулах; Хүний нөөцийн төлөвлөлтийг хийх ажлын хэсгүүдийг байгуулж, албан хаагчдаас ирүүлсэн 60 гаруй саналыг судлан үзэж, тусгаж ажиллах шийдвэр гарсан байна.