Эрүүл мэндийн сайд С.Чинзориг БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингхийг хүлээн авч уулзлаа.
Энэтхэг улс хиймэл үе, протезын үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгчдийн нэг бөгөөд АНУ-ын Массачусетс технологийн их сургуультай хамтарсан Энэтхэгийн олон улсын судалгааны байгууллага амархан угсарч, суулгах протезыг Монгол Улсын иргэдэд үнэ төлбөргүйгээр суулгаж өгөх саналыг тавьжээ. Одоогийн байдлаар 41 улсын 2,1 сая хүн хэрэглэж байгаа энэ төслийг Монгол Улсад хэрэгжүүлэхэд ЭМЯ-наас дэмжихийг хүсэв. Төслийн хүрээнд БНЭУ-аас 15 хүний бүрэлдэхүүнтэй эмч, сувилагч техникчийн баг ирж 100 хувь өөрсдийн зардлаар протезыг суулгаж өгөх юм байна.