Английн Манчестер сити клуб Пример лигийн аварга болж чадаагүй. Иймээс шинэ тоглогчоор багийнхаа нөөц бололцоог нэмэгдүүлэхийг хүсчээ. Португал мэргэжилтэн Муриногийн хувьд хэд хэдэн тоглогчыг энэ зун багтаа нэгдүүлэх сонирхолтой байгаагаа ил далд мэдэгдэх болсон. Түүний сонгосон эхний тамирчин бол Португалийн шигшээ багийн хагас хамгаалагч Бернарду Силва байжээ. Манчестер сити клуб түүнийг авсан нь тодорхой боллоо. Өнгөсрөн улиралд Монако клубтэй хамт Францын лигийн аварга цолыг хүртсэн. Мөн аваргуудын лигт шилдэг 4-т үлдсэн Монако багийн гол хөдөлгүүрийн нэг нь 22 настай Португал залуу байсан юм. Силвагийн хувьд хэлэхдээ “Би одоо Дэлхийн шилдэг багуудын нэгэнд орлоо” гэсэн байна. Өнгөрсөн жил Монако багийнхаа өмсгөлтэй 58 тоглолт хийхдээ тэрбээр 11 гоол, 12 оночвтой дамжуулалт өгч багийнхаа гол хүчийн нэг байж чадсан юм. Энэ жил 22 настай Португал залуугийн төлөө Сити 43 сая фунт төлсөн байж болзошгүй байна. Уг наймаа 7-р сард хөлбөмбөгийн солилцооны цонх нээгдсний дараа албан ёсоор танилцуулагдаж зарлагдах юм.