Б.Намуун: Өвчин гэдэг бол үхэл хагацал биш, тиймээс даван туулах тэнхээтэй байгаарай
Тэр өвдлөө гээд хэн нэгнийг буруутгаж, сэтгэлээр унаж, гуньж гутраагүй. Зүрх сэтгэлээ хатамжлан өөрийгөө зоригжуулан хайртай хүмүүсийнхээ төлөө хавдрын эсийг өдрөөс өдөрт ялан дийлж яваа хүчирхэг бүсгүй юм.
Хавдар хэмээх оноштой өдөр хоногийг өнгөрүүлж буй олон мянган хүнд урам зориг түүчээ болж та бидний дунд хөдөлмөрлөн яваа бүсгүйн яриаг нэмэлт хачир чимэггүйгээр танд хүргэж байна.
Б.Намуун: Би уйлаад л байвал хань минь, аав ээж минь гээд хайртай хүмүүс минь надтай яаж хэрхэн харьцахаа ч мэдэхгүй. Намайг дагаж сэтгэлээр унах гээд байсан учраас аль болох өөдрөг, цоглог хөгжилтэй инээж өдөр бүрийг аз жаргалтайгаар өнгөрүүлэхийг хичээдэг болсон. .