“Монголын оюун ухааны академи” Баянхошуунд салбараа нээлээ

“Монголын оюун ухааны академи” Баянхошуунд салбараа нээлээ

 

Оюуны спортын олон төрлийг эх орондоо хөгжүүлж дэлхийд тэргүүлэх эрхэм зорилготой “Монголын оюун ухааны академи”-ийн шинэ салбар Сонгинохайрхан дүүргийн 8-р хороонд салбараа нээлээ. Тодруулбал Баянхошууны Нийслэлийн үйлчилгээний төвийн 2 давхарт үйл ажиллагаа эхлэхэд бэлэн болсон байна.

 

“Монголын оюун ухааны академи” нь алслагдсан сум, дүүрэгт салбаруудаа нээж  хүүхэд багачуудад илүү ойртож хүрээгээ тэлж байгаад иргэд тааламжтай хандаж байна. Тус академи нь туршлагатай багш, чадварлаг мэргэжлийн хамт олон Ерөнхий боловсролын 1-12-р ангийн сурагчид болон оюуны спортоор хичээллэх сонирхолтой хүн бүрт суралцах боломжийг бүрэн хангасан анги танхимтайгаар үйл ажиллагаагаа эхэлж байна.

Нийт 200 суралцагч хүлээн авах хүчин чадалтай бөгөөд анги дүүргэлт 10-16 сурагчтай байна. “Монголын оюун ухааны академи” оюуны хөгжлийн олон талт сургалтыг бүхий л насныханд зориулан сурах арга барилыг эзэмшүүлэх, оюуны хязгааргүй нөөц боломжийг нээх тал дээр ажилласан. Байгуулагдсан цагаасаа хойш зөвхөн дотооддоо 130 гаруй тэмцээн уралдааныг олон төрлөөр зохион байгуулж давхардсан тоогоор 23000 хүүхэд залуусыг хамруулсан байна.