Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1, 2, 66 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг тус тус үндэслэн “Дарханы дулааны сүлжээ” ТӨХК-ийн 2015-2016 оны үйлдвэрлэл, санхүү, эдийн засаг, үйл ажиллагаанд хийсэн баримтын шалгалтаар 903,025,642 төгрөгийн зөрчил дутагдал илэрсэн байна.
Уг шалгалтаар тус компани Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль, холбогдох журмыг зөрчин 832,3 сая төгрөгийн худалдан авалт хийсэн, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт заасныг зөрчин 3,3 сая төгрөгийн урамшуулал олгосон, мөн хуулийн 30 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг зөрчин 15,1 сая төгрөгийн зээл, хандив өгсөн зэрэг зөрчил, дутагдал илэрсэн байна.
Дээрх зөрчил, дутагдлыг арилган, биелэлтийг 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн дотор Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар ирүүлэхийг үүрэг болголоо.