Завхан аймгийн Эрдэнэхайрхан суманд 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөв. Газар хөдлөлт Улаанбаатарын цагаар энэ сарын 28-ны шөнө 22.46 цагт болсныг ШУА-ийн Одон орон геофизикийн хүрээлэн мэдээллээ.
Мөн өдөр Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын төвөөс зүүн хойд зүгт 65 километрийн зайд 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт 03.43 цагт болсон юм.
Ташрамд мэдээлэхэд, магнитуд гэдэг нь газар хөдлөлтийн төвд багажаар хэмжсэн үзүүлэлт бол, газрын хөрсөн дээр хүн болон барилга байгууламжид нөлөөлөх хүчийг баллаар хэмждэг. Газар хөдлөлтийн баллын хэмжээ 3-4 байвал хүнд мэдрэгдэх боломжтой, 6 баллаас хэтэрвэл барилга байгууламжид эвдрэл үүсэх магадлалтай, арваас хэтэрвэл барилга байгууламж нурах аюултай.
эх сурвалж: montsame.mn