Цайны соёлын ертөнцийг та эндээс таньж мэдэх боломжтой. БНХАУ нь эрт дээр үеэс цайны соёлыг үүсгэж, түгээн дэлгэрүүлж, олон мянган жилийн турш хөгжүүлж ирсэн ард түмэн. Тэр дундаа БНХАУ-ын Шаньши муж нь цайны соёлыг үүсгэсэн өлгий нутаг гэгддэг юм.
2023 онд БНХАУ-ын цайны соёлын өдөрлөгийг олон оронд зохион байгуулж буй. Үүний нэг нь өнөөдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа. Энэхүү үзэсгэлэнг БНХАУ-ын соёл болон аялал жуулчлалын яам, БНХАУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдын яамнаас голлон зохион байгуулж буй бөгөөд гүйцэтгэгчээр Хятад Улсын гадаад дахь соёлын нийгэмлэх, Улаанбаатар хот дахь Хятадын соёлын төв, Шаньши мужын соёл болон аялал жуулчлалын газар хариуцан ажиллаж байна.
Та энэхүү цайны ертөнц үзэсгэлэнг ирж сонирхвол цай хэрхэн ургуулж, яаж бэлтгэн нийлүүлдэг. Тэр дундаа БНХАУ-ын уламжлал цайны хэрэглээний соёл, цай боловсруулах, уух соёлын талаар таньж мэдэх боломжтой юм. Тухайлбал БНХАУ-ын цайны соёлд том орон зай эзэлдэг Сүн улсын үеийн цайны соёл гэж байна. Энэхүү соёлыг та энэхүү үзэсгэлэнгээс ирж таньж мэдэж болно. Сүн улсын цайны соёл нь цайгаа үүрүүлж, усаа буцалж байхад нь бага хэмжээгээр хийх зэргээр маш нарийн дэг жаягтай болгодог юм.
Мөн энэхүү үзэсгэлэнгээс Тан улсын цайны соёлыг таньж мэдэж болно. Тан улсын цайны соёл нь цайгаа илүү нарийн буталж, гурил шиг болгон хэрэглэдэг. Цайгаа найруулж, усандаа хутгах зэргээр маш нарийн технологийн дагуу хийдэг юм байна.
Хятадын соёлын төвийн танхимд Цайны соёлын өдрүүд нь 5 дугаар сарын 30 өдрөөс 6 дугаар сарын 2 өдрийг хүртэл хугацаанд үргэлжлэх болно. Та бүхэн энэхүү үзэсгэлэнг таалан сонирхоорой.