Нил ягаан "BTS"-ийн тоглолт

Нил ягаан "BTS"-ийн тоглолт

 

Миний бие ажлаар өмнөд Солонгос улсыг зорьж захиалсан буудлын хаягийн дагуу Сөүлийн төв рүү метро гэх эцэс төгсгөл нь үл мэдэгдэх тээврийн хэрэгсэлд суутал нил ягаан өнгийн хувцас, цүнх, малгай зэрэг жижиг хэрэгсэл барьсан дотоод, гадаадын 18-45 хүртэлх насны хүмүүс зорчиж байлаа. Өөрийн эрхгүй сониуч зан хөтлөөд гүүглэ орчуулаа ашиглан дэргэд суух шавилхан биетэй цэвэрхэн Солонгос охиноос асуутал “БТС” хэмээх манай охид залуус шуураад байдаг хамтлагийн тоглолт болох гэж буйг төвөгшөөлгүй хэлж ойлгууллаа.Ингээд Ёиду буудал хэмээн зарлахад өнөө их нил ягаанаар тоноглогдсон хүмүүс буухаар хаалга руу дөхөхийг хараад тус хамтлагийн нэрээс цаашгүй би гадаад орныхон тоглолтоо хэрхэн зохион байгуулдагийг нь үзэхээр “Мянга сонсохоор нэг үз” хэмээн өөртөө шивнэн сэтгэл шулуудан үүргэвчээ зэхэж даган буув.

BTS members look adorable as they get ready to celebrate 10th debut  anniversary in 2023 Festa group photo | PINKVILLA: Korean

Хамтлагийн өнгө болох нил ягаан өнгөөр тоглолтын байршлыг заасан хамтлагийн зурагтай самбарыг дагуу түрүүний мэдээлэл өгсөн охиныг бараадасхийн алгуурхан алхлаа.  “БТС” хамтлаг нь 7 гишүүнтэй хөвгүүдийн хамтлаг бөгөөд 2013 онд байгуулагдаж энэ жилийн энэ өдөр арван жилийн ойн өдөр нь тохиож хэд хэдэн газруудад шууд дамжуулалтаар энэ сарын 30-ны өдөр хүртэл хоёр долоо хоногийн хугацаатайгаар шууд дамжуулалт бүхий фестиваль тоглолтын эхний өдөр болохыг мэдээллийн төвөөс нь мэдээлэл авлаа.

Миний очиж үзэх тоглолт Хан мөрний эрэг дээрх 300-500 кв.метр орчим “Ханганг” хэмээх цэцэрлэгт хүрээлэнд тоглолтын уур амьсгал оруулан тохижуулсан газар угтлаа. Нил ягаан өнгийг голчилсон хамтлагийн фэнүүд тайван бөгөөд аз жаргалтай. Газар дэвсгэр дэвсэн суух нь сууж хэвтэх нь хэвтэж тоглолтын цагаа хүлээж буй мэт. Эх газрыг далайтай холбосон усан онгоц бүхий дэлгүүрт орж худалдаа хийхээр зогсож буй хүмүүсийн дараалал уртаас урт.

정동길 옆 사진관]“BTS 10살 생일 축하하려고···” 전세계 '아미'로 물든 보랏빛 여의도 - 경향신문

Ер нь л худалдаа үйлчилгээ, зураг авхуулах хэсэг, ариун цэврийн өрөө зэрэг бүхий л газар цэгцтэй ухамсартай нь аргагүй дараалал үүсгэн зогсох хүмүүс дунд  нэг ч бухимдалтай тээршаасан харагдах нь үгүй.

BTS 라이브 스크린 대기 중

Бүхий л газарт нил ягаан өнгийн хантаазтай чиглэл заагч, зааварлагч нар байх бөгөөд тэр урсгалыг сөрж алхах нэгэн үгүй.

한결같이 지지하고 사랑해"...'BTS 10주년 페스타' 보랏빛 가득 여의도 - 뉴스핌

Тоглолт 19 цагаас яг л товлосон цагтаа эхэлж багцаагаар 10:15метрийн хэмжээтэй том дэлгэцийн хажууд фэнүүд нь өөр хоорондын зайгаа барин суух нь сууж араар нь зогсох нь зогссож хашгиралдан гартаа барьсан зүйлсээ даллах нь хамтлагийн гишүүд биеэрээ гарч ирсэн мэт догдлол дүүрэн үзэх хүмүүсийг хараад эрхгүй сэтгэл хөдөллөө. Нэг ч дууг нь сонирхож сонсож байгаагүй ч сонсголонтой санагдсан шүү.

Хамтлаг өөрийн 10 жилийн түүхэн зураг, өөрсдийн хувцас, авсан шагнал цом, уран бүтээлийн цомогоороо үзэсгэлэн гарган тавьсан нь нэн сонирхолтой. Түүнчлэн зураг авхуулах нил ягаан өнгийн салбар бүхий талбай гээд гэрлэн чимэглэлт гудамж, гэрлэн гацуур  гээд үзүүштэй зүйл олон байсан нь эрт ирсэн ч уйдахааргүй байлаа.

 

 

 

Хамгийн супер нь солиутыг солируулж байлаа тоглолтын турш дуу болгон дээр солиут буудуулж фэнүүдийнхээ сэтгэл хөдлөлийг дээд цэгт нь тулгаж чадаж байлаа.

Цааш үргэлжлүүлэн алхвал гудамжны хоолны газрыг уртаас урт байрлуулсан байв. Хоолны асар болгоны урд өнөө л дараалал үүсч шарсан тахиа, гахай амттан гээд цэвэрхэн мэргэжлийн харагдах хоолнуудыг үйлчлүүлэгчийн нүдэн дээр хурдан шаламгай хийж өгөх найрсаг тогооч нар таарах.

 Та бүхний харж байгаачлан архитай архигүй гээд бүх төрлийн коктейль үйлчилгээг ч тэд мартсангүй.

Мэдээж асдаг гэрэл, далбаа гээд сувинер, дэвсгэрийн худалдаа үйлчилгээ ч байлаа.

 

Онцлох нь

Дор бүртээ идэж, ууж алхах иргэд таарах ч хөлд хөглөрөх нэг ч хог байхгүй байгаа нь хэд алхаад таарах томоос том тор татсан хогийн цэгийн ач гэмээр нөгөө талаас хүмүүсийн соёл ч гэмээр бахархалтай.

Давайлзсан усан онгоцонд юу байгааг харахаар урт дараалалд зогссоны эцэст элдэв янзын бараа өрсөн хүнсний дэлгүүрт ороод ирлээ. Цаг агаар бүгчим халууныг ч хэлэхүү тоглолт үзэх гэж буй хүн байна даа гээд non alchol гэх бичигтэй чихэрлэг ягаан гаазтай пивыг амтлахаар шийдэж уулаа. Удалгүй өнөө л сахарын харшил минь хөдөлж тууралт гарч загатнаа үүсэн тух алдсан нь намайг түргэн тусламжийн хэсэг рүү очиж үйлчилгээ авахад хүргэлээ. Мэргэжлийн эмч хүлээн авч үзээд харшлын эм өгч, бусад үзүүлэлт хэвийн буй апраттаар үзээд бүртгэл хийж найрсгаар үйлчилсэнд бараг л уйлах шахсанаа нуух юун. Удалгүй харшил намдаж эргээд л орчноо шинжиж, сонжих, судлах ажилдаа орлоо.

Эмнэлэг, мэдээлэл өгөх цэг, хаясан гээсэн зүйлс цугларах цэгүүд нь нэг дор байршсан байлаа.

Харин зааварчилгаа зохион байгуулалтыг оюутан байрын охид хөвгүүд метр метрийн зайтай чиглэл зааж өгч байсны хажуугаар цагдаагийн албан хаагчид маш олноороо бүүр автобус дүүрэн ирж зохион байгуулалт хяналт дээр хамтран ажиллах нь Этавонд болсон ослоос сургамж аваа юм болуу гэх бодолч зурвас хийлээ.

Ариун цэврийн өрөөний асуудлыг шийдсэн шийдэл бол төгс байлаа. Нийт 15 павильон буюу бидний мэддэгээр контенёрыг тохижуулан нэг контенёрт 2 хаалга гаргаж дотроо 5-6 тасалгаа бүхий суултуур байршуулсан байна. Тус бүртээ угаалтуурыг мөн шийдэж өгчээ. Үүнээс 3 павильоныг тусгай хэрэгцээт иргэдэд зориулан гарц, орц тусгайлан бэлтгэсэн нь аргагүй иргэддээ хайртай улс юм гэх бодлыг төрүүлсэн юм.

Тоглолт 2 цаг гаран үргэлжлэн дуусч хүмүүс чөлөөт цагт шилжих нь шилжиж харихаар метроны буудал руу явах хүмүүс ч цөөнгүй “энэ буудал дүүрсэн ту та бүхэн дараагийн буудлаас суунуу” хэмээн цагаан хоолойгоор хэлэхийн хажуугаар зааварлагч нар нь гарах чиглэлийг зааж удаан алгуурхан явахыг анхааруулж байлаа. Гучин мянган хүн нэг дор цугларахдаа ч тэр гарахдаа ч нэг нэгнээсээ түрүүлж явахыг эрмэлзсэнгүй нэг ч уурлаж ундууцсан, бүүр тасарч орилсон, мөрөө шүргэлцэж хялайж харсан харцгүй бүгд л нэг хэмнэлд орж маш тайвнаар алгуурхан алхаж өөр хоорондоо аз жаргалын инээмсэглэл тодруулан ярилцан тарцгаах нь өөрийн эрхгүй манайд яадаг билээ дээ гэх харьцуулсан адын бодол төрснийг уншигч танаас нуух юун. Гайхаж шүтэх бус суралцаж үлгэрлэх зүйлс их байна даа, их байна гэсэн дүгнэлтийг хийгээд энэхүү бичвэрээ өндөрлөе.