Банкны салбарт өрсөлдөөнийг нэмэх тухай асуудал байгаа. Гадаадаас банк оруулаад ирэх юм бол Монгол Улсад байгаа мөнгөний хэмжээ нэмэгдэнэ. Нийлүүлэлт нэмэгдэхээр хүү бууна. Одоо байгаа банктайгаа 30 жил явж байна, хүү өндөр, мөнгөний хэмжээ хязгаарлагдмал. Банк санхүүгийн салбарын либералчлалыг хүчтэй хийж, гуйж гувшиж байгаад ч болов оруулж ирж байгаад банкны салбарт хөрөнгө оруулалт татах ажлыг төв банк хийх ёстой. Банкны салбарт өрсөлдөөн нэмэгдвэл зээлийн хүү бууж, олдоц нэмэгдэнэ гэсэн байр суурийг Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар мэдэгдлээ.