Шударга зарчим баримталж шулуун нэмсэн тэтгэвэрийн нэмэгдэл

Шударга зарчим баримталж шулуун нэмсэн тэтгэвэрийн нэмэгдэл

2023 оны 7 дугаар сарын 1 өдрөөс ахмадын тэтгэвэр нэмэгдэв. Нэг хэсэг нь баярлаж, цөөн хэсэг нь бухимдаж байх шиг байна. Монгол Улсын хэмжээнд өндөр насны тэтгэвэр тогтоолгосон 400 гаруй мянган буурай байна. Тэд улсад ажиллаж, хөдөлмөр эрхэлж, нийгмийн даатгал төлсний үр шимээ хүртэх эрхтэй. 

Гэтэл яг энэ шударга зарчмын хажуугаар бас энэрэнгүй, өрөвч бодлого давхар явж буй. Тухайлбал улсад ажил хөдөлмөр эрхлээгүй, нийгмийн даатгал төлж байгаагүй ахмадуудад хувь тэнцүүлсэн хэлбэрээр тэтгэвэр тогтоож олгож ирсэн. Хамгийн бага тэтгэвэр авдаг гэх эдгээр хүмүүсийн гомдол огт тасардаггүй ээ. Гэтэл улсад тасралтгүй хорь, гуч, дөчин жил ажиллаж татвараа төлж ирсэн нь огт татвар төлж байгаагүй иргэнтэй ижил тэтгэвэр авч ирсэн юм. Иймээс л эдгээр хүмүүсийн хооронд шударга бус хандлага байлаа. 

Хөдөлмөр нийгэм хамгааллын сайд Х.Булгантуяа энэ цоорхойг гярхай олж харжээ. Түүний хувьд улсад хөдөлмөр эрхэлж, татвараа төлсөн ч 1990-ээд оны үед тэтгэвэрт гарч бага тэтгэвэр тогтоолгосон хэсэгт ахиухан нэмэгдлийг бодож өгчээ. Мөн тэтгэвэр тогтоолгохдоо хуулийн завхарал, алдаанд дэрлүүлж бага тэтгэвэр тогтоолгосон хэсэгт ч үр өгөөжтэй нэмэгдлийн аргын шийдсэн байна. 

Харин улсад огт татвар төлж байгаагүй, эсвэл ажилласан жил нь тун цөөхөн, эрт тэтгэвэрт гарчихсан гэх мэт ахмад настангуудад зохих нэмэгдлийг нь шийвэрлэсэн нь энэ удаагийн Засгийн газрын зөв алхам байлаа гэж олон ахмад ам сайтай байна. 

400 гаруй мянган ахмад настны тэтгэвэр нэмэгдсэн. Гэхдээ хэнд нь хэдэн зуун мянга, хэнд нь тавь, жаран мянган төгрөг нэмэгдчихэв гэсэн яриа гараад буй. Үүний хамгийн тод хариулалт бол та хөдөлмөр эрхэлж, нийгмийн даатгалаа төлж, улсад хөрөнгө оруулалт хийсэн учир одоо ахиухан тэтгэвэр ав. Харин та залуу насандаа нийгмийн даатгал төлж байгаагүй учраас нэмэгдэл бага авч байна. Энэ бол шударга зарчим гэсэн тайлбарыг хүлээн авч, эрүүл сэтгэх нь зөв юм аа.