Энэ оны хувьд хавар махны үнэ огцом өссөн. Үүнээс улбаатай амьд малын үнэ төдийлөн буухгүй байгаа билээ. Наадмын өмнө амьд хонь 200 орчим мянган төгрөгөөс эхэлж байв. Харин ойрын өдрүүдэд Эмээлт амьд малын зах дээр хонь бага зэрэг буурчээ.
Тухайлбал хонь хамгийн доод тал нь 150,000₮ үнэ ханштай байна. Наснаасаа хамаарч үнэ дээшээ хэлбэлзэх бөгөөд бүдүүн эр хонь 380,000₮ байгаа юм.