Азийн хүүхдийн загварын тэмцээнд Монголын баг “Алтан шагналын эзэд” болжээ

Азийн хүүхдийн загварын тэмцээнд Монголын баг “Алтан шагналын эзэд” болжээ

Азийн Моделийн Холбооны Хятад дахь салбар , Торгоны замын загварын 7 хоногийн холбоо хамтран Азийн хүүхдийн загварын хамгийн том тэмцээн болох “Asian Children Film & Television Model тэмцээн БНХАУ-ын Шиань хотод 2023 оны 07 дугаар сарын 29-31-ны хооронд зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд олон улсын 30 гаруй агентлагийн 300 хүүхэд нас, насны ангилалд өрсөлдсөн юм.

Тэмцээний эхний өдөр Шиань хотын урлагийн музейд Дэлхийн алдарт зураач “ Pablo Picasso”  - ын ледээр гэрэлтүүлсэн зургийн үзэсгэлэнд хүүхдийн загварын шоу эхэлсэн нь хүүхдийн загварын шоу ямар өндөр түвшинд зохиогддог болсныг харж болохоор байна. 7 дугаар сарын 29-нд Хүүхдийн урлагийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор олон улсын кино урлагийн музейгээр аялж, 7 дугаар сарын 31-нд Шиань олон улсын их сургуулийн 5000 хүний багтаамжтай урлагийн танхимд тэмцээний финал болж өндөрлөжээ.  

Тус тэмцээнд Монгол Улсаас 4- 14 насны нийт 12 хүүхдүүд амжилттай оролцож, багийн төрөлд “Алтан шагналын эзэд” болж, эх орныхоо нэрийг өндөрт гаргалаа. Тодруулбал,

  • 4 настай Б.Наранбаяр “Балчир насны модель” 3-р байр,
  • 5 настай Э.Анхилуун “Фото Модель” 3-р байр
  • 6 настай Э.Амингоо “Television Model” Дэд байр
  • 7 настай Ж. Мөнхжин “Алтан цом”
  • 8 настай Б.Номин-Эрдэнэ “Мөнгөн цом”
  • 9 настай М.Анунгоо “Шилдэг Имиж бүрдүүлэлт” 3-р байр
  • 9 настай Т.Ариунзул “Шилдэг хувцаслалт” Дэд байр
  • 9 настай Ч.Мөнхнаран “Тelevision Model” 3-р байр
  • 10 настай Б.Мишээл “Мөнгөн цом”
  • 13 настай А.Үржин “Хүрэл цом”
  • 13 настай Х.Номин-Эрдэнэ “ Өсвөр насны Шилдэг Моделийн Дэд байр”
  • 14 настай М.Эрхсаран “Шилдэг хувцаслалт” 3-р байранд тус, тус орж, багийн төрөлд хамгийн том шагнал болох “Алтан шагналын” эзэд болсон юм.

Түүнчлэн тэмцээнийг зохион байгуулагчдын зүгээс Аsian Idol Academy Монгол байгууллагыг тус тэмцээний “Шилдэг байгууллага”-р тодрууллаа.   Asian Idol Academy Mongolia академи нь  олон улсын 22 дахь хүүхдийн загварын боловсролын сургалтын төв юм.  Бид 5  -15 насны хүүхдүүдэд зөв алхалт, зөв суулт, загварын алхаа, хувь хүний хөгжил, бие авч явах соёл,  карьер төлөвлөлт, телевизийн техникийн яриа, эрүүл хооллолт, өсвөр насны арьс арчилгаа, К-Поп бүжиг, Солонгос , Англи хэлний сургалтуудыг явуулж байна. Академи нь суралцагчдыг урлагийн оргилд хүрэхэд нь тасралтгүй  чиглүүлэх туршлагатай олон улсын зөвлөх багш нар дадлагажуулан чиглүүлж ажилладаг.