“SM” эмнэлэг хиймэл оюун ухаанд суурилсан умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлэг оношилгооны системийг нэвтрүүлэв
SM” мэс заслын төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг нь Бүгд найрамдах Солонгос Улсын NTL Healthcare компанийн “CerviCare AI” Хиймэл оюун ухаанд суурилсан умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлгийн оношилгооны системийг эмчилгээндээ нэвтрүүллээ.
“CerviCare AI” оношилгооны систем нь 5 секундэд умайн хүзүүний хорт хавдрыг 98 хувийн магадлалтайгаар оношлох боломжтой гэдгээрээ давуу талтай.
Тус эмнэлгийн хамт олон өнөөдөр Хиймэл оюун ухаанд суурилсан Умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлэг оношилгооны системийг Монгол улс дахь албан ёсны дистрибьютер “AI Medi Mongolia” компанитай хамтран суурилуулж танилцуулах сургалтыг амжилттай зохион байгуулав.
Сургалтанд ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг эмнэлгийн 10 гаруй эмч, эмнэлгийн удирдлагууд оролцсон юм. Мөн энэ үеэр 20 хүнд умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлэгийн оношилгоог үнэ төлбөргүй хийсэн юм.
“SM” эмнэлгийн Гүйцэтгэх захирал Г.Мөнх-Оргил: Манай “SM” эмнэлгийн Эмэгтэйчүүдийн мэс заслын төв БНСУ-ын NTL Healthcare компанийн “CerviCare AI” хиймэл оюун ухаанд суурилсан умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлгийн оношилгооны системийг нэвтрүүлсэн анхны эмнэлэг боллоо.
Бүгд найрамдах Солонгос Улсын NTL Healthcare компани нь 1996 оноос эхлэн эх орондоо умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлгийн “Сеrvicography” төхөөрөмжийг анх үйлдвэрлэж байсан бол умайн хүзүүний хорт хавдрыг алсын зайнаас оношлох “Телемедицин” системийг хөгжүүлж олон жилийн турш салбартаа манлайлж ирсэн БНСУ-ын шилдэг шинэ технологи хөгжүүлэгч компани юм.
“HTL Healthcare” компанийн захирал Ким Тэ Хуи”Манай компани нь дэлхийн эмэгтэйчүүдийн амьдралын чанарыг сайжруулах зорилготой бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Эрүүл мэнд, технологи, хүмүүсийг холбосон хиймэл оюун ухаанд суурилсан эмэгтэйчүүдийн өвчнийг оношлох дэвшилтэт технологийн систем хөгжүүлэлтийг 27 жил хийж байна. Манай компанийн бүтээгдэхүүн Солонгос улсын зах зээлд 80 орчим хувь эзэлдэг. Хиймэл оюун ухаанд суурилсан оношилгооны системийг ашиглах нь цаг хугацаа, зардал мөнгө хэмнэх хамгийн сайн арга” хэмээв.
“АI MEDI MONGOLIA” компанийн Ерөнхий менежер Б.Уянга:Манай Эй Ай Меди Монголиа компани БНСУ-ын эрүүл мэндийн шинэ технологи хөгжүүлэлтийн тэргүүлэх компани болох “NTL Healthcare” компанитай 2020 оноос эхлэн хамтран ажилласан гэрээ, хэлэлцээний үр дүнд Монгол Улсдаа “CerviCare AI” хиймэл оюун ухаанд суурилсан умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлгийн шинэ технологийг албан ёсны эрхтэйгээр нэвтрүүлээд байна.